• Цаг үеийн мэдээ
  • 2025.11.05

Чөлөөт ярианы сургалт

АНУ-аас Өмнөговь аймагт хүрэлцэн ирж ажиллаж байгаа "Дэзэрэт ОУ-ын энэрэл"-ийн байгууллагын залуус манай сургуулийн "Англи хэлний клуб"-тэй хамтран 1-р ангийн суралцагчдад 7 хоног бүрийн лхагва гаригийн 15:00-16:00 цагийн хугацаанд чөлөөт ярианы сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг боллоо.
Энэ нь суралцагчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх улмаар англи хэлний сонсголын болон ярианы мэдлэгээ сайжруулахад дэмжих, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил юм.
Хамтран ажиллаж буй залуустаа болон англи хэлний багш нар, суралцагчиддаа амжилт хүсье.

Дэлгэрэнгүйг дарж орно уу
https://www.facebook.com/share/p/17h6n86RGV/