“УУРХАЙН МАШИН МЕХАНИЗМЫН АШИГЛАЛТЫН ТЕХНИКЧ” МЭРГЭЖЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Төр хувийн хэвшлийн түншлэл” “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтын нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Уурхайн машин механизмын ашиглалтын техникч” мэргэжлийн хосмог сургалтын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. ХБНГУ-ын Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр- хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн хүрээнд
"Трансвест Монголиа" ХХК
"Сэндвич Монголиа" ХХК
"Эм эс эм груп" ХХК
хамтарсан санхүүжилтээр GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” тогтвортой ажлын байр бий болгох, ажил олгогч байгууллагууд болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь ПТК, Налайх ПТК-д хэрэгжиж байгаа билээ.
Дээрх төсөл хөтөлбөрт: Хөвсгөл, Баянхонгор, Улаанбаатар, Хэнтий, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 43 оюутан залуус хамрагдаж байгаа бөгөөд нийт оюутнуудын 83.3 хувь нь Өмнөговь аймгийн залуус байгаа нь орон нутагтаа суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах боломж бүрдэж байгааг оюутнууд онцолж байгаа юм.
Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү
https://www.facebook.com/share/p/1ArNWAfuVV/