• Гадаад хамтын ажиллагаа
  • 2026.02.07

GIZ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД MSM КОМПАНИ ХАМТРАН ХЯТАД УЛСАД

SANY GROUP – Замын техникийн сургалтад Магадлан итгэмжлэгдсэн Өмнөговь Политехник коллежийн ХММ-ийн багш Ё.Энхбаяр хамрагдаж ирлээ.
2026 оны 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар сарын 1-ний өдөр
БНХАУ, Sany Group-ийн үйлдвэрлэлийн цогцолбор
Зорилго: Замын техникийн бүтэц, ашиглалт, засвар үйлчилгээний орчин үеийн технологитой танилцаж, практик ур чадвар эзэмших
1. Сургалт явагдсан байгууллагын тухай
Sany Group нь хүнд машин механизмын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, "Индустри 4.0" буюу ухаалаг үйлдвэрлэлийн жишиг болсон компани юм. Миний дадлага хийсэн замын техникийн салбар нэгж нь авто зам, гүүр, дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашиглагддаг индүү, асфальт дэвсэгч, грейдер зэрэг техникийн дэвшилтэт шийдлээрээ салбартаа түүчээлдэг.
* Техник технологи: Замын техникийн гидравлик систем, электрон удирдлагын систем болон ухаалаг мониторингийн технологитой практик дээр танилцав.
* Засвар үйлчилгээ: Техникийн аюулгүй ажиллагаа, оношлогоо болон төлөвлөгөөт засвар үйлчилгээний олон улсын стандартыг судалсан.
* Үйлдвэрлэлийн соёл: Дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийн зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, чанарын хяналтын тогтолцоотой биечлэн танилцаж туршлага судалсан.
Сургалтын төгсгөлд замын техникийн ашиглалт, оношлогооны онол болон практик шалгалтыг амжилттай өгч, Sany Group-ийн албан ёсны батламжийг гардан авлаа. Энэхүү батламж нь миний мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд баталгаажуулж буй хэрэг юм