МОНГОЛ_УР_ЧАДВАР_ҮНДЭСНИЙ_АВАРГА_ШАЛГАРУУЛАХ_УРАЛДААН_ӨНӨӨДӨР_ЭХЭЛЛЭЭ
Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ ерөнхий зохион байгуулалтаар ханган “Монгол ур чадвар-Үндэсний ялагч тодруулах уралдааны гуравдугаар шатны шалгаруулалтыг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд МҮЭСТО, Барилгын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, ШУТИС-ийн МТС, ШУТИС-ийн харьяа Политехник коллеж, Герман Монголын мэргэжлийн боловсролын сургууль зэрэг 5 байршилд зохион байгуулж байна.
2025-2026 оны хичээлийн жилд 70 сургалтын байгууллагад 110 мэргэжлийн чиглэл 346 мэргэшлийн хөтөлбөрөөр техникийн боловсролын түвшинд 5670, мэргэжлийн боловсролын түвшинд 35324 нийт 41584 (27616/13968) суралцагч суралцаж байна.
Энэ удаагийн уралдаанд хоёрдугаар шатанд ШУТИС-ийн Өмөнговь дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллеж таван мэргэжил буюу хамгийн олон мэргэжлээр үндэсний ялагчийн төлөөх уралдаанд оролцогчоор шалгарч БАТЛАМЖ -аа гардан авлаа.
1. Л.Дэмбэрэл багштай Гагнуурын мэргэжилд Г.Номин
2. З.Цэрэндавга багштай Хэвлэлийн график дизайнч мэргэжил Ц.Индра
3. Д.Нарантуяа багштай Хоол үйлдвэрлэл мэргэжил О.Амин-Эрдэнэ
4. А.Ганцэцэг багштай Барилгын хуурай хийцлэл мэргэжил Ц.Ундрах
5. Л.Жаргалсайхан багштай Механик мэргэжил С.Эрхэмбилэг нар оролцож нээлтийн арга хэмжээнд Гагнуур мэргэжлийн Г.Номин ТАНГАРАГ УНШИЖ нийт оролцогчиддоо амжилт хүслээ.
Үндэсний ялагч болсон тохиолдолд дараагийн шат буюу Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авах юм.
Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү: https://www.facebook.com/share/p/1C3pfomAy8/