• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.03.16

Үндэсний ялагч: С.Эрхэмбилэг

"МОНГОЛ УР ЧАДВАР" УРАЛДААНЫ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА №3
#06 Металл хийц CNC токарь-үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ (078807) “CNC Turning”
Үндэсний ялагч: С.Эрхэмбилэг
Сургууль: ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж
Удирдсан багш: Л.Жаргалсайхан
Дэмжигч, хамтрагч: Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо НҮТББ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, УБТЗ, ЧПМ ХХК, Дархангеомаш ХХК, ШУТИС-ийн МИТС, ДЦС-4 ТӨХК, Моншибасаки ХХК, Санко тех Монголиа ХХК, Шинжидай металл ХХК, Майнспек ХХК, Зэвсэгт хүчний 011-р анги, Варловорлд Монголиа ХХК, Трансвест Монголиа ХХК
CNC токарь мэргэжил нь орчин үеийн үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр эрэлттэй, нарийн мэргэжлийн нэг юм. CNC токарьч (Computer Numerical Control Lathe) компьютерын тоон удирдлагатай токарь машин дээр металл, хуванцар зэрэг эргэлтийн биеийг өндөр нарийвчлалтайгаар үйлдвэрлэдэг мэргэжилтэн юм.
Мөн CAD/CAM программ ашиглан зураг төслийг боловсруулж, G-код болгон хөрвүүлэх, машиныг тохируулах, багаж суурилуулах, ажлын хэсгийг бэхлэх, программыг машинд оруулж, туршилтын ажиллагаа явуулах, боловсруулалтын явцад хэмжээс, гадаргуугийн чанарыг хянах, шаардлагатай бол засвар хийх, машины өдөр тутмын засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах зэрэг ур чадварыг эзэмшин өндөр цалин, орлоготой, тогтвортой ажил эрхлэх боломжтой.
Танд сонголт нээлттэй та сонирхоорой...
2025-2026 оны хичээлийн жилд энэ хөтөлбөрөөр 11 сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролын түвшинд 60 (эрэгтэй39/эмэгтэй21), техникийн боловсролын түвшинд 69 (67эрэгтэй/эмэгтэй2) нийт 129(106/23) суралцагч суралцаж байна.
С.Эрхэмбилэгтээ "WorldSkills Shanghai-2026" дэлхийн ур чадварын уралдаандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.