• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.03.12

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ – 2026” НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Боловсролын газар, Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан “Мэргэжил сонголт – 2026” арга хэмжээг ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн ДС, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн ДС-ийн харьяа Политехник коллеж хамтран Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн 900 гаруй сурагчид өөрийн сонирхол, авьяас чадвараа танин мэдэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн мэдээлэл авах, салбар бүрийн мэргэжилтнүүдтэй уулзаж туршлага судлах зэрэг олон боломжуудтай танилцаж байна.
Нээлтийн үеэр: Mindly сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Т.Саранчимэг “Мэргэжил сонголт” сэдвээр лекц уншиж, суралцагчдад зөвлөмж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгэл зүйн оношилгоо хийлгэх хүүхдүүдийн судалгааг авч оношилгоо хийж ажиллаа.
Энэхүү арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагын талаар ойлголт авах, мэргэжлийн байгууллагуудтай танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.