• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.04.01

Спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговьд

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын багш, ажилтнуудын дунд зохион байгуулагдах, Сайн туршлага нөхөрсөг уулзалт, Спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2026 оны 4 сарын 8-наас 11-ний хооронд зохион байгуулагдах гэж байна.
Хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, багш ажилтнуудын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг хөгжүүлэх спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ 4 төрлөөр 🏐🎯🏀🏓 зохион байгуулагдана.
🏐 Волейбол эрэгтэй 8 эмэгтэй 8 тамирчин
🏀Сагсан бөмбөг 3х3 Эрэгтэй 4 эмэгтэй 4 тамирчин
🏓Ширээний теннис хосын төрөлд Эрэгтэй 2 тамирчин эмэгтэй 2 тамирчин
🎯Дартс багаар Эрэгтэй 2 эмэгтэй 2 тамирчин тус тус оролцоно.
Тус арга хэмжээнд 28 Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагууд оролцоно.
Та бүхнийг Өмнөговь сайхан нутагт хүрэлцэн ирж оюуны арвин мэдлэг туршлага, спортын ур чадварыг түгээн дэлгэрүүлэхийг урьж байна.
Та бүхэн аян замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулж анхаарал болгоомжтой хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Улсын аваргын спортын тэмцээн зохион байгуулах комисс