"ИРЭЭДҮЙН БҮТЭЭГЧИД-2" УРАЛДААНД МАНАЙ СУРГУУЛИЙН ХОЁР ТӨСӨЛ ШАЛГАРЧ, САНХҮҮЖИЛТ АВЛАА
Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, нийгэм болон байгаль орчинд ээлтэй шинэлэг санаа дэвшүүлсэн баг хамт олондоо халуун баяр хүргэе!
"Ирээдүйн бүтээгчид-2" төслийн уралдаанд манай сургуулиас амжилттай оролцож, санхүүжилт авах БАТЛАМЖ-аа гардан авсан багуудыг танилцуулж байна:
1. "ГОВИЙН НАХИА" баг (11и анги)Удирдах багш: Ч.Зулзага
Төслийн нэр: "Сэтгэл зүйн төв" байгуулах төсөл
Ач холбогдол: Суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг мэргэжлийн түвшинд сонсох, зөвлөгөө өгөх таатай орчныг бүрдүүлэх зорилготой.
2. "WELDERS-5" баг (10г анги)Удирдах багш: Т.Ганбаяр
Төслийн нэр: "Ногоон ирээдүйн мод" (Хуванцар хаягдал ангилан ялгах сав)
Ач холбогдол: Гагнуурын мэргэжлийн ур чадвараа ашиглан сургуулийн орчинд хуванцар хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах соёлыг төлөвшүүлэх бүтээлч шийдэл.