• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.04.15

“Хаврын нээлт” арга хэмжээний хүрээнд “УР ЧАДВАР-2026”

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хаврын нээлт” арга хэмжээний хүрээнд “УР ЧАДВАР-2026” мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулж байна.
Тэмцээн нь барилгын салбарын ажилтнуудын мэдлэг, чадварыг сорих, туршлага солилцох зорилготой бөгөөд дараах дөрвөн төрлөөр явагдаж байна.
• Барилгын бүтээц угсралт /өрөг/
• Барилгын шал, ханын засал чимэглэл /хуурай хийц/
• Барилгын шал, ханын засал чимэглэл /плита/
• Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
“УР ЧАДВАР-2026” тэмцээн нь барилгын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг ахиулах, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ:https://www.facebook.com/share/p/1BLijBZvYJ/