• Цаг үеийн мэдээ
  • 2026.01.21

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 679 дугаар тогтоолоор дараах автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. Үүнд:
Автомашины марк, улсын дугаар, зориулалт Үйлдвэр-лэсэн он Арлын дугаар Худалдах доод үнэ, төгрөг 
1 Хьюндай аксент верна, 81-24ӨМА 2000/2009 KMHCGRVU160198 1,500,000
2 Хьюндай аксент верна, 53-63ӨМА 1999/2010 KMHCG41GRVU160199 1,000,000
3 Тоёота альфард, 07-97ӨМӨ 2006/2012 MNH100098232 1,500,000
 
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт
Дуудлага худалдаа болох газар Политехник коллежийн хичээлийн 1 дүгээр байрны 3-н давхарт 303 тоот хурлын танхимд
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ
Худалдаалах доод үнийн 25%
 
Ялсан этгээдийг тогтоох журам Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
 
Дэнчин байршуулах хугацаа
2026 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 09:00цагаас 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:30цагийн хооронд
 
Дэнчин байршуулах данс
Хүлээн авагч хуулийн этгээд: Политехник коллеж Банкны нэр: Төрийн сан банк Дансны дугаар: Ибан 260090, 100110015011 Дансны нэр: МБСБ-ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ МСҮТ
 
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл компанийн 303 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ” дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, бүртгэлийн талаарх мэдээллийг 70533809-Захиргаа аж ахуй алба, 86701770-нярав Х.Буянхүү утаснаас авна уу.
Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум Далан 3 дугаар баг Политехник коллежийн байр