• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.03.16

Үндэсний ялагч: Г.НОМИН

"МОНГОЛ УР ЧАДВАР" УРАЛДААНЫ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА №1
#10 Гагнуур (071512) "Welding"
🇲🇳Үндэсний ялагч: Г.НОМИН
🏢Сургууль: ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж
👷Удирдсан багш: Л.Дэмбэрэл
👏Дэмжигч, хамтрагч: "Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг" НҮТББ, Хасу Мегаватт ХХК, Герман Монгол МБС
✅Та гараараа ажиллах дуртай, нарийвчлалын авьяастай хүн мөн үү? Металл эд ангиудыг хооронд нь холбох урлагийг Та сонирхож байна уу? Гагнуурын төхөөрөмжийг ажиллуулж, металл эд ангиудын хооронд бат бөх, удаан эдэлгээтэй холболтыг бий болгож чадна гэж төсөөлөөд үз дээ.
👉Гагнуурын мэргэжил нь өндөр эрэлттэй, сайн цалинтай, ахиж дэвших боломжтой мэргэжлүүдийн тоонд ордог.
📌“Гагнуур мэргэжлийн хөтөлбөр" (индекс: 071512)-өөр 2025-2026 оны хичээлийн жилд 42 сургалтын байгууллагад нийт 3416 суралцагч, үүнээс 142 эмэгтэй суралцагч суралцаж байна. Мөн хосмог сургалтаар 35 суралцагч элсэн суралцаж байна.
🏆Г.Номиндоо "WorldSkills Shanghai-2026" дэлхийн ур чадварын уралдаандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.