Тус сургуулийн Захирлын зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/52 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд, цаашид удирдлагын хэрэгцээ, шаардлагын дагуу хэд хэдэн удаа шинэчлэгдэн батлагдсан байна. Үүнд:
- 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/13 тоот тушаал: Энэ тушаалаар Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
- 2024 оны 09 дугаар сарын 23-ний өдрийн А/107 тоот тушаал: Энэ тушаалаар захирлын зөвлөлийг дахин шинэчлэн баталсан бөгөөд, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Захирлын зөвлөл нь сургуулийн удирдлага, хүний нөөц, сургалтын чанарыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шийдвэр гаргалтыг ил тод, хариуцлагатай байлгах зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг.
Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн
№ |
Нэр |
Албан тушаал |
Алба |
1 |
Ч.Эрдэнэтуяа |
Захирал |
|
2 |
Л.Чингэрэл |
Сургалтын менежер |
Сургалтын алба |
3 |
Д.Мөнхгэрэл |
Захиргаа аж ахуйн менежер |
Захиргаа, аж ахуйн алба |
4 |
Ш.Баттогтох |
Ерөнхий нягтлан бодогч |
Захиргаа, аж ахуйн алба |
5 |
Э.Шинэжаргал |
Дотоод чанар статистик хариуцсан ахлах ажилтан |
|
6 |
Б.Сугирзав |
ХАБЭА ахлах ажилтан |
|
7 |
Б.Буянжаргал |
Хүний нөөц гадаад харилцаа
хариуцсан ажилтан |
Захиргаа, аж ахуйн алба |
Захирлын дэргэдэх зөвлөл нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сургуулийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, шийдвэр гаргах үйл явцад оролцох чухал үүрэгтэй. Зөвлөл нь 7 хоногт 1 удаа ээлжит хурлыг зохион байгуулдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд гишүүдийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцдэг.