Политехник коллежийн Номын сангийн танилцуулга

Тус сургуулийн номын сан 1963 онд сургууль байгуулагдсан цагаас эхлэн өдгөө 60 дахь жилтэйгээ золгож байна. Улс эх орны бүтээн байгуулалтын салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх их уурхай болсон манай сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын цар хүрээ өргөжин тэлж суралцагчдын тоо нь жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн түүхтэй.
Энэхүү түүхэн хөгжлийн явцад тус номын сан нь сургалтын явц түүний хөгжлийн алхаа, багш, суралцагчдынхаа эрэлт хэрэгцээг гүйцэт ханган биелүүлж, соён гэгээрүүлэх их үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн уншлагын заалны суудлынхаа тоог нэмэгдүүлэн номынхоо фондыг арвтжуулахын зэрэгцээ тухайн мэргэжлийн хэрэгцээт ном, сурах бичиг, лавлах материалуудыг холбогдох салбарын яам, мэргэжлийн институт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдээс байнгын холбоотойгоор татан авалт нийлүүлэлт хийж баяжуулсаар ирсэн юм.
Тус сургуулийн хөгжлийн явцад: 1963 онд “Залуу малчны сургууль”, 1971 онд “Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургууль”, 1991 онд “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв”, 2014 онд “Өмнөговь аймгийн Политенхик Коллеж” болон өргөжиж түүнийг даган номын фонд нь улам өргөжин арвижсан билээ.
Номын сан нь фондын 2 өрөө, уншлагын 2 танхимтай, оюутны дотуур байранд салбар фонд, уншлагын танхимтай, нэг номын санчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Номын сан нь 22900 гаруй мянган номын фондтой, багш, ажилтан, оюутнууддаа үйлчилж үйл ажиллагаа нь тогтмолжин сургуулийнхаа сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чухал салшгүй хэсэг нь болж иржээ.

Номын сангийн үйлчилгээг орчин үеийн жишигт хүргэхийн тулд 2022 оноос номын сангийн Lib4U.net программаараа фондын бүх номыг шивж оруулан, чөлөөт сонголтоор уранзохиол, мэргэжлийн сурах бичиг, англи хэлний ном сурах бичиг зэрэг номоор үйлчилж байна.
Номын сангийн фонд ном ангилал
Номын сангийн программ  www./upc.lib4u.net/  тус программыг 2022 оноос хойш ашиглаж байна. Тус программ нь тухайн сард үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн тоо, ашигласан ном сурах бичгийн тоо, мөн номын санд ямар ном сурах бичгийг онлайнаар харах боломжтой.

 
Суралцагч хөгжлийн төв нь хичээлийн бус цагаараа номын сангаар үйлчлүүлэх, шатар даам, дартс, мини биллиард тоглох, уулзалт ярилцлага хийх мөн бусадтай хамтран суралцах зэргээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой тав тухтай орчныг бүрдүүлж чадсан юм.
Тухайлбал: 1-р давхартаа сургуулийн эмчийн өрөөтэй.
2-р давхарт Нийгмийн ажилтны өрөө, Номын сан, уулзалт ярилцлага, сургалт явуулах өрөө болон тоглоомын хэсгийг тохижуулсан байна.

Хоёр давхар байр бүхий “Суралцагч хөгжлийн төв”
1-р давхар: сургуулийн эмч.

2-р давхар: Нийгмийн ажилтан, Номын сан 
Сүүлийн 4 жилд  номын сангийн фондын баяжалт ном худалдан авалт
2020 онд 355ш ном сурах бичиг 150,000 төгрөг
2021 онд 890ш ном сурах бичиг 2,077,477 төгрөг
2022 онд 519ш ном сурах бичиг 3,575,200 төгрөг
2023 онд 458ш ном сурах бичиг 9,840,700 төгрөг
Сургуулийн номын санд ЕБС-ын сурах бичиг аймгийн боловсролын газар түрээсийн сурах бичигтэй болсоноос хойш манай сургуульд хүрэхгүй дуусаж байгаа учир өөрийн нөөц болцоонд тулгуурлан 10, 11-р ангийн сурах бичгийг www.ECONTENT.edu.mn татан авч хэвлэсэн. 10-р ангийн 13 төрөл, 11-р ангийн 13 төрлийн нийт 26нэр төрлийн 260ш номыг хэвлэж номын сандаа ЕБС-ын сурах бичигтэй болсон.
Мөн аймгийн сумын тамгын газрын Боловсрол, соёл хариуцсан мэргэжилтэн Т.Ганбаяр нийт 2,535,000 төгрөгийн 7нэр төрлийн 150ш номыг олгосон.
Мөн 2023онд сургууль номын сангийн баяжилтаа сайжруулах үүднээс 77нэр төрлийн 194ш 5,625,700төгрөгийн ном сурах бичиг авсан. 

Номын санч Э.Амарбаясах