А. Сургалт арга зүйн зөвлөл:
Тус сургууль нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник технологийн судалгаа, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа зэрэгт үндэслэн сургалтын үйл ажиллагааны бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, дэмжин туслах, хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөн туслах үйлчилгээг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий “Сургалт арга зүйн зөвлөл”-ийг 2019 оны 11 сарын 08-нд А/67 тоот тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан 2024 оны 03 дугаар сарын А/50 тоот тушаалаар арга зүйн зөвлөлийг шинэчлэн баталсан.
Сургалт арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн
01
|
Сургалт арга зүйн зөвлөл
|
Зөвлөлийн гишүүд
- Л. Чингэрэл /Сургалтын албаны менежер/
- Б. Цэрэннадмид /Тэргүүлэх багш/
- И. Одгэрэл /Арга зүйч/
- Б. Лхамсүрэн /Зөвлөх багш/
- Ч. Галхүү /Тэргүүлэх багш/
- Б. Баярмаа /Тэргүүлэх багш/
- Ө. Ганхүлэг /Тэргүүлэх багш/
- Ж. Энхзул /Арга зүйч багш/
- Г. Өлзиймөнх /Арга зүйч/
|
Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Хичээлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэглэгдэхүүн боловсруулалтад зөвлөн туслах
- Багшийн мэргэжлийн зэргийн материалд үнэлэлт, дүгнэлт өгөх дэмжих
- Багшийн ур чадварын зэрэглэл тогтоох
- Багш нарт зөвлөн туслах (ур чадварын уралдаан, илтгэлийн уралдаан)
- Заах арга зүйн зөвлөгөө өгөх
Сургалт арга зүйн зөвлөлийн журам нь 2024 оны 03-р сарын 29-ний өдрийн Захирлын А/50 тоот тушаалаар батлагдсан бөгөөд, энэхүү журмыг багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. Энэ журам нь сургалт арга зүйн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулахад чухал үүрэгтэй бөгөөд дараах үндсэн чиг үүргүүдийг агуулж байна:
- Багш нарын манлайлал дэмжих: Зөвлөл нь багш нарын заах арга зүйн манлайллыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
- Заах арга зүйн зөвлөгөө өгөх: Сургалт арга зүйн зөвлөл нь багш нарын үйл ажиллагааг чиглүүлж, тэдэнд заах арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг.
- Багшийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх: Зөвлөл нь багш нарын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг. Тус зөвлөл нь багшийн ажлын туршлагыг бусад багш нар болон сургуулийн нийт хамт олонд хуваалцаж, мэдлэгийн хуваарилалтыг дэмждэг.
- Багшийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх: Зөвлөлийн гол зорилго нь багшийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оршдог. Энэ нь боловсролын байгууллагын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг.
- Багшийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа: Зөвлөл нь багш нарын ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд, сургалт, семинаруудыг зохион байгуулж, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг.
Энэхүү журам нь сургалтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, чанартай болгоход дэмжлэг үзүүлж, багш нарын мэргэжлийн хөгжлийг хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Сургалт арга зүйн зөвлөл ажилласнаар сургалтын чанар болон сургалтын хөтөлбөрт гарсан ахиц дэвшил нь дараах байдлаар илэрч байна:
- Сургалтын чанар сайжирсан: Сургалт арга зүйн зөвлөлийн үйл ажиллагаа нь сургалтын үйл ажиллагааг тогтмол хянах, үнэлэх, багш нарын заах арга зүйд сайжруулалт оруулах чиглэлээр ажиллаж байгаа нь сургалтын үр дүнг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус зөвлөл нь багш нарын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, заах арга барилд орчин үеийн шинэчлэлийг нэвтрүүлэх, шинэ сургалтын арга зүйд суралцуулах дотоод болон гадаадад туршлага судлуулж суралцагчдын суралцах орчныг сайжруулж, боловсролын үйлчилгээний чанарыг ахиулсан байна.
- Сургалтын хөтөлбөрт гарсан ахиц: Сургалтын хөтөлбөрийг суралцагчдын хэрэгцээ, сонирхол, хандлага болон зах зээлийн шаардлага, шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд нийцүүлэн шинэчилсэн. Энэ шинэчлэлийн үр дүнд сургалтын хөтөлбөр бүрэн дүүрэн, уян хатан болж, суралцагчдын олон талт хэрэгцээг илүү үр дүнтэй хангах боломжтой болсон. Мөн хөтөлбөр нь бодит хэрэглээ, орчин үеийн шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн нь суралцагчдын хэрэгцээ сонирхолд нийцдэг.
- Заах арга зүйд шинэчлэл оруулсан: Сургалт арга зүйн зөвлөл нь багш нарын заах арга зүйг сайжруулах чиглэлээр тогтмол зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан. Шинэ арга барилууд, технологиудыг сургалтанд нэвтрүүлэх, суралцагчдыг идэвхжүүлэн оролцуулах аргуудыг ашиглан сургалтын үр дүн сайжирсан.
- Багшийн манлайлал нэмэгдсэн: Сургалт арга зүйн зөвлөл нь багш нарын манлайлал болон заах чадварыг хөгжүүлэхэд анхаардаг Энэ нь багш нарын мэргэжлийн хариуцлага нэмэгдэж, сурагчдын суралцах таатай орчныг бүрдүүлэх боломжийг олгосон.
- Суралцагчдын амжилт дээшилсэн: Сургалт арга зүйн зөвлөлийн ажил нь суралцагчдын амжилт болон мэдлэг бүтээхэд шууд нөлөөлдөг бөгөөд суралцагчдын сурах арга барил сайжирч, сурагчдын мэдлэг чадвар бодитой нэмэгдсэн.
- Багш нарын мэргэжлийн хөгжлийн боломж нэмэгдсэн: Багш нарын сургалт арга зүйн зөвлөл болон бусад байгууллагатай хамтран олгосон мэргэжлийн хөгжлийн сургалт, семинар, арга зүйн зөвлөгөө нь багш нарын хөгжлийг дэмжиж, тэдний өөрийн заах арга зүйг сайжруулахад түлхэц болдог
Б. Мэргэжлийн зөвлөл:
Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын GIZ төслийн хүрээнд 2015 оны 10 сарын 28 нд Политехник коллежийн захирлын А/36 2017 оны 10 сарын 23-ний А/35, 2022 оны 04 сарын 13-ний А/34тушаалаар Ажил олгогч нийгмийн түншлэгч байгууллагын төлөөлөл, мэргэжлийн багш нар, төгсөгч, суралцагчдын төлөөллийг оролцуулан “Механикийн мэргэжлийн зөвлөл”, “Барилгын мэргэжлийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 04 сарын 13-ний А/34 тоот тушаалаар Үсчин, Оёдол, Тогоочийн мэргэжлийн зөвлөлийг байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан түншлэгч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн ажиллаж ирсэн.
ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн захирлын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн А/59 тоот тушаалаар 4 мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн зөвлөл тус бүрийг 12-13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
01
|
Механикийн мэргэжлийн зөвлөл
|
Зөвлөлийн гишүүд
Зөвлөлийн дарга: О.Отгонсүх
Сургалтын байгууллагын төлөөлөл:
- Ч.Эрдэнэтуяа /Политехник коллежийн захирал/
- Б.Бямбасайхан /Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч/
- Б.Эрдэнэчулуун /Техникийн багш/
- Я.Мөнх-Оригл /Техникийн багш/
- М.Надмидхорол /Үйлдвэрлэлийн механикийн багш/
- Б.Уранзул /Автомашины засварчин мэргэжлийн багш/
- Содномжамц /ХММЗасварчин мэргэжлийн 1-р ангийн суралцагч/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төлөөлөл:
- С.Нарантуяа /Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга/
- Э.Болорцэцэг /ХЭХ-ийн мэргэжилтэн/
- Ц.Солонго /ХЭХ-ийн мэргэжилтэн/
Ажил олгогчийн төлөөлөл:
- О.Отгонсүх /Дулааны цахилгаан станцын инженер/
- Б.Эрдэнэ-Очир /Уужим-Од ХХК-ийн захирал/
- Ц.Хашмөрөн /Оюутолгой ХХК-ийн мэргэжлийн сургалтын гагнуурын багш/
- Ц.Энхтүвшин /Өнөд өвлөх урлахуй ХХК-ийн захирал/
- Р.Болорцолмон /МАК ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежер/
- Ө.Батбаатар /Таван толгой ХК-ийн орон нутаг дахь төлөөлөгч/
- Билгүүн /Моннис саппорт сервис ХХК-ийн ахлах ажилтан/
|
02
|
Барилгын мэргэжлийн зөвлөл
|
Зөвлөлийн гишүүд Сургалтын байгууллагын төлөөлөл:
- Ч.Эрдэнэтуяа /Политехник коллежийн захирал/
- Б.Бямбасайхан /Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч/
- Ө.Ганхүлэг /Гагнуурчин мэргэжлийн багш/
- Ө.Отгонбат /Цахилгаанчин мэргэжлийн багш/
- Д.Шинэсар /Барилгын техникчийн мэргэжлийн багш/
- Э.Бөхтулга /Барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багш/
- Г.Мөнхбаяр /Барилгын сантехникийн мэргэжлийн багш/
- Тэмүүгэн /Гагнуурчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төлөөлөл:
- С.Нарантуяа /Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга/
- Э.Болорцэцэг /ХЭХ-ийн мэргэжилтэн/
- Ц.Солонго /ХЭХ-ийн мэргэжилтэн/
Ажил олгогчийн төлөөлөл:
- Х.Байгальмаа /Даянбайгаль ХХК-ийн захирал/
- А.Заяабаяр /Замбүрд ХХК-ийн захирал/
- М.Мөнх-Эрдэнэ /Хүннүгийн говь ХХК-ийн гүйцэтгэх захирал/
- Ж.Энхчимэг /Гүний-Ус ХК-ийн захирал/
- Б.Алтаншагай /Тэлмүүн Доной ХХК-ийн ерөхний захирал/
- Х.Эрдэнээ /Эвт захирал ХХК-ийн захирал/
- Б.Баттулга /Балган цагаан ХХК-ийн захирал/
- Б.Цэцэнбилэг /Рич говь ХХК-ийн захирал/
|
03
|
Тогоочийн мэргэжлийн зөвлөл
|
Зөвлөлийн гишүүд
Сургалтын байгууллагын төлөөлөл:
- Ч.Эрдэнэтуяа /Политехник коллежийн захирал/
- Б.Бямбасайхан /Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч/
- Б.Нарантуяа /Тогоочийн мэргэжлийн багш/
- Б.Мөнгөнбат /Тогоочийн мэргэжлийн 1-р ангийн суралцагч/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төлөөлөл:
- С.Нарантуяа /Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга/
- Э.Болорцэцэг /ХЭХ-ийн мэргэжилтэн/
- Ц.Солонго /ХЭХ-ийн мэргэжилтэн/
Ажил олгогчийн төлөөлөл:
- Ц.Мэнд-Оёоо /Өмнөговь Тогоочдын холбооны тэргүүн/
- Б.Болормаа /Блүфин кайтринг ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежер/
- Т.Одонзориг /Мастер тогооч/
- Алтаншагай /Хан-Уул рестораны менежер/
- Д.Отогнцэцэг /Хот айл цайны газрын захирал/
- Б.Баярчимэг /4-р цэцэрлэгийн тогооч/
|
04
|
Оёдлын мэргэжлийн зөвлөл
|
Зөвлөлийн гишүүд
Сургалтын байгууллагын төлөөлөл:
- Ч.Эрдэнэтуяа /Политехник коллежийн захирал/
- Б.Бямбасайхан /Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч/
- Б.Баасанхүү /Оёдлын мэргэжлийн багш/
- Б.Өнөр /Оёдлын мэргэжлийн багш/
- Э.Сувдаа /Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төлөөлөл:
- С.Нарантуяа /Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга/
- Э.Болорцэцэг /ХЭХ-ийн мэргэжилтэн/
- Ц.Солонго /ХЭХ-ийн мэргэжилтэн/
Ажил олгогчийн төлөөлөл:
- Б.Ганбат /Хасуд бат ХХК/
- Б.Сүрэн /Интерфериаз ХХК/
- Хулан /Баян-Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал/
- Ц.Адьяасүрэн /Өмнөговь Оёдолчидын холбооны менежер/
- Б.Отгонцэцэг /Говь хангай андууд ХХК/
- Т.Мөнхбаяр /Урлан венз ХХК/
|
Мэргэжлийн зөвлөл нь сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, мөн суралцагчдын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тус зөвлөл нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн дадлага болон төгсөлтийн үнэлгээний процесст оролцох, төгсөгчдийг ажилд зуучлах, мөн нийгмийн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бүхий л үйл ажиллагааны зорилго нь суралцагчдыг мэргэжлийн ур чадвараар хангах, боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар баталсан “Техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн загвар”-ын дагуу 2021 оноос хойш 2,5 жилийн 13 хөтөлбөр, 1 жилийн 3 хөтөлбөр, техникийн боловсролын 8 хөтөлбөр нийт 24 хөтөлбөр ажил олгогчдын төлөөлөл, мэргэжлийн зөвлөлийг оролцуулан шинэчлэн сайжруулсан .
Зөвлөлийн гишүүдээс сургалтын чанарыг сайжруулах, эрэлт хэрэгцээг тодорхойлох тал дээр сургалтын байгууллагад дараах санал, зөвлөмжийг өгч, зөвлөлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулахад сургалтын байгууллагад дэмжлэг үзүүлэх, орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллагад нийлүүлэгдсэн шинэ техник тоног төхөөрөмжид тулгуурлан үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулж, суралцагчдын ур чадварыг нэмэгдүүлэх
- Төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах,