Аймгийн засаг даргын захирамжийн дагуу “Хүүхдээ сонсох өдөр”-ийг сургуулийн удирдлага, суралцагчдын төлөөлөлтэй хамтран 5 удаа зохион байгуулж нийт 256 суралцагчдаас ирсэн санал хүсэлтийг сонсож арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний хүрээнд хийгдэх ажлуудыг гаргаж дотуур байранд шаардлагатай асуудал, багш нарын болон сургалтын үйл ажиллагаанд ирсэн саналыг хүлээж авч шийдвэрлэсэн Үүний хүрээнд дотуур байрны угаалгын машиныг засаж сэлбэх, халуун усанд орох нөхцөлийг сайжруулж хаалт тус бүрийн хөшиг шинэчилж, халаалтын төхөөрөмж байрны 1,2-р давхарт шинээр суурилуулсан.