
Урлагийн наадам
ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд сургуулийн харьяа Политехник коллежийн суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх,гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг урлагаар дамжуулан олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Урлагийн наадам” 2024 оны 11сарын 22ны өдөр зохион байгуулагдлаа. Нийт 10-р ангийн 11 бүлгийн 214 суралцагч оролцлоо.
Тус наадмаар нийт оноогоор эхний 3 байр, 9 төрөл дээр шилдэг суралцагчдыг шалгаруулсан.
Тус наадмаар нийт оноогоор эхний 3 байр, 9 төрөл дээр шилдэг суралцагчдыг шалгаруулсан.
- 1-р байр Ж.Энхзул багштай 10м анги
- 2-р байр Ч.Галхүү багштай 10д анги
- 3-р байр С.Сайнхүү багштай 10е анги тус тус шалгарсан.

