• Үйл явдал, арга хэмжээ
  • 2024.12.20

Суралцагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,

2023-2024 оны хичээлийн жилд Багш ажилчид болон оюутан суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өдөр тутам эмчийн үзлэгийг тогтмол хийж ЭАШЯТ-н үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг бүрэн хангаж ажилласан.
  • Энэ хугацаанд давхардсан тоогоор  жилдээ 182 багш ажилтан, 834 суралцагчдад өвчний учир үзлэг хийж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
  • АШТҮйлчигээг үзүүлэхэд нийт 1.200.000 төгрөгийн эм тариа, эмнэлэгийн ороох, боох материалд зарцуулсан. Үзлэгийн ихэнх 70%-г томуу томуу төст өвчин эзэлдэг.
  • Суралцагчдыг жилд 2 удаа харьяа ӨЭМ-н төвтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийж нийт 773 суралцагчдыг хамруулсан.
  • Дотуур байрны 150 хүүхдийг УСҮШ-нд хамруулсан. Сургуулийн 15 насны суралцагчдыг сахуу татрангийн 2т вакцинд 223 хүүхэд хамруулсан.
  • Үзлэг шинжилгээгээр илэрсэн өвчлөлийг бүртгэж хяналтанд авч эрүүлжүүлэх арга хэмжээ авснаар эдгэрэлт 98,2%тай болсон. Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд нийт 70 багш ажилтаныг хамруулсан. Үүнээс 20 хүнийг УБ хотруу 3-р шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамруулсан.
  • Илэрсэн өвчлөлийг нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт эмчилгээний төлөвлөгөө гаргаж арга хэмжээ авснаар эдгэрэлт 80%-тай болсон.
  • АЗДТГ-аас Эрүүл шүд хөтөлбөрийн хүрээнд Говь дент шүдний эмнэлэгт 37 багш ажилтаныг шүдний урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан.
  • Багш ажилтан, суралцагчдын эрүүл мэнд дархлааг дэмжих зорилгоор  жилд 2 удаа хийдэг. Нийт 1.158.000 төгрөгийн төсөв зарцуулагдсан.
  • Суралцагчдын дунд эрүүл мэндийн боловсрол олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зөвлөгөөг тогтмол зохион байгуулж нийт 736 суралцагчдыг хамруулсан.