• Дотоод хамтын ажиллагаа
  • 2024.12.20

Нийгмийн түншлэл сарын аян

ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллеж нь: Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын үйл ажиллагаагаа төр, хувийн хэвшлийнхэн, иргэд олон нийт, суралцагч, ажил олгогч, түншлэгч байгууллагуудад өргөн хүрээнд тогтмол сурталчлан таниулах ажлуудыг шат дараатай зохион байгуулдаг бөгөөд 2024 оноос “Нийгмийн түншлэл” сарын аяныг санаачлан зохион байгуулж энэхүү аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын удирдамж, төлөвлгөгөөг НТҮСХАЗ боловруулан сургуулийн захирлаар батлуулуулан ажиллаж байна.
“Өглөөний цай” уулзалт  арга хэмжээ
“Өглөөний цай” уулзалтаар салбар тус бүрийг хамруулан байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухайд ярилцаж хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, багш ажилтнынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах улмаар нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, суралцагчдын сургалтын орчин, бааз суурийг нэмэгдүүлэх, танилцах болон үйлдвэрлэлийн дадлагат гарахад ажил олгогч, түншлэгч байгуулагуудтай илүү нягт уялдаа холбоотой ажиллах, холбож өгөх, ажлын байранд зуучлах, аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй олон хөтөлбөрүүдэд сургуулийн хэмжээнд хэрэгжүүлж болохуйц ажлуудыг нутагшуулах зэрэг олон ажил, арга хэмжээнүүд дээр хамтран ажиллах боломж нөхцлийг эрэлхийлсэн манай сургуулийн “БРЭНД” ажил юм. “Өглөөний цай” уулзалтанд:
  1. Аймгийн Нийгмийн салбарын дарга, удирдлагууд
  2. Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олон
  3. Аймгийн ХХҮГ-ын хамт олон
  4. Даланзадгад сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар
  5. Ажил олгогч, түншлэгч байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
1. Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олонтой “Өглөөний цай” уулзалтаар сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулан, цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьсон зорилгынхоо тухайд санал бодлоо солилцлоо.
2. Өмнөговь аймгийн Нийгмийн салбарын удирдлагуудын “Өглөөний цай” уулзалтаар:
Политехник коллежийн 2023-2024 онуудад хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнаж танилцууллаа. Энэхүү уулзалтад
  • Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Ц.Бадамцэрэн даргатай хамт олон,
  • БШУГ-ын дарга Д. Баасанхүү
  • Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Эрдэнэцэцэг
  • Эрүүл мэндийн газрын дарга Ц. Жавзандулан
  • Соёл урлагийн газрын дарга Т. Мөнгөнтуул
  • Номын сангийн дарга А.Одончимэг
3. Аймгийн ХХҮГ-ын хамт олонтой “Өглөөний цай” уулзалтаар сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулан, цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьсон зорилгынхоо тухайд санал бодлоо солилцлоо. Уулзалтаар:
  • Амхадыг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр
  • Нийтийг хамарсан ажил үйлчилгээ хөтөлбөр
  • Ажил хөдөлмөрт бэлтгэх сургалт
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг илүү боловсронгуй болгох зэрэг олон ажлуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.
 
4. Даланзадгад сумын Сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нартай өглөөний цай уулзалтаар сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулж, цаашид зорьсон зорилгынхоо тухайд ярилцаж, зочдоосоо харилцан туршлага хуваалцан халуун дулаан уур амьсгалтай үр дүнтэй шинэ өглөөг угтлаа.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагаас:
  • Сантехникч
  • Тогооч
  • ХАБЭА-ны ажилтан бэлтгэх болон цахилгаан, гагнуур, мужааны заслын ажлуудад дэм тус болох, нэгдэж ажиллах сайхан санаачилга гаргалаа.
 
5. Түншлэгч байгууллагуудтай “Өглөөний цай” уулзалт:   Ажил олгогчдод хэрэгцээт мэргэжлийн судалгааг авч, суралцагч төгсөгчдийн ур чадвар, цаашид сургалтын байгууллага юунд анхаарах асуудал болон сургалтын хөтөлбөр агуулгад санал авч тэдний санал хүсэлтийг сонсч тухайлсан мэргэжлүүдэд мэргэжлийн зөвлөлөөрөө дамжуулан хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санал хүсэлтээ тусгах: Ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд: Сургалтын байгууллага, ажил олгогч, суралцагчдын харилцан хамтын ажиллагаа маш чухал. Өнөөдрийн "Өглөөний цай" уулзалтаар:
Энэ үеэр олон жилийн туршид хамтран ажиллаж: Хугацаат цэргийн алба хаагчдаа цэргийн албаа хаах хугацаанд мэргэжилтэй болгох, мэргэшүүлэх, цэргийн тэтгэвэрт гарах офцер, ахлагчдаа сонирхсон мэргэжлээр нь давхар мэргэжилтэй эзэмшүүлэх ажлыг санаачлан үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн ЗХ-ний 167-р ангийн удирдлага хамт олонд "Талархал" хадгалуулж, "Ажил хөдөлмөрт бэлтгэх" сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Чадамжийн гэрчилгээ"-г гардуулан өгч, амжилт хүслээ.
“Өглөөний цай” брэнд арга хэмжээ нь цаашид илүү боловсронгуй болж Өмнөговь аймгийн хэмжээний мэдээллийг харилцан сонсч, туршлагаасаа хуваалцсан, манай сургуулийн төгсөгч, суралцагчдын мэдлэг мэдээллийг ахиулах, сурлагын чанарт үр дүнгээ өгсөн, сургуулийн орчныг илүү сайжруулсан олон талт хамтын ажиллагаа өргөжсөн ажил болгохоор төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна