• Дотоод хамтын ажиллагаа
  • 2024.12.20

“КОЛЛЕЖ ФЕСТИВАЛЬ 2024

Бид сургуулийнхаа сургалтын орчин, дадлагын газар, чадамжийн төвийг иргэд олон нийтэд танилцуулах, суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг ерөнхий боловсролын сургуулийн сурагч дүү нартаа таниулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ирэх хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаагааны талаар танилцуулан, мэргэжлээ сурталчлах уламжлалт “КОЛЛЕЖ ФЕСТИВАЛЬ 2024” нээлттэй өдөрлөгөө #Нийгмийн_түншлэл_сарын_аяны_ хүрээнд зохион байгууллаа.
Энэ жил Даланзадгад сумын Засаг дарга түүний тамгын газар хамтран Тогооч, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн чадварлаг багш, суралцагчдын #Даланзадгадад_үйлдвэрлэв_бүтээлийн_үзэсгэлэнг дэлгэж оролцсон нь онцлог байлаа.
Уг арга хэмжээнд: Даланзадгад сумын ЗДТГ-ын Засаг даргын орлогч Л.Ганбаатар, мэргэжилтэн Б.Дүүрэнжаргал нар оролцож, “Даланзадгадад үлйдвэрлэв” “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин”, “Тогооч”-ийн мэргэжлийн ангийнхан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасныг санхүүжүүлэн 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа. Мөн ажил олгогч түншлэгч байгууллагууд, мэргэжлийн зөвлөл, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, суралцагчид, иргэд олон нийтийг хамруулан сургуулийнхаа 2024-2025 оны хичээлийн жилд Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтдаа элсүүлэн суралцуулах мэргэжлүүдээ сурталчлан танилцууллаа. Мөн манай сургуулийг төгссөн төгсөгчид шатлан суралцах боломж бүхий техникчийн мэргэжил, насанд хүрэгчдийн 1 жилийн анги болон “Ажил хөдөлмөрт бэлтгэх” сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн сургалтыг танилцуулсан бөгөөд “Коллеж фестиваль” нээлттэй өдөрлөгт ахлах ангийн 300 гаруй сурагчид хамрагдсан байна. 
Сургуулийн үйл ажиллагааны чиглэл, сургалт, үйлчилгээний танилцуулга хийх
  • Сургалтын орчин, техник тоног төхөөрөмж, дадлагын газар, чадамжийн төвийг танилцуулах
  • Багш сурагчдын судалгаа хөгжүүлэлт, инноваци шингэсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
  • ЕБС-ийн суралцагч, тэдгээрийн асран хамгаалагч, төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, давтан сургалтад хамруулах сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх
  • Суралцагчид эзэмшиж буй мэргэжлийн  хүрээнд ур чадварын үзүүлбэр үзүүлэх
  • Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй төгсөгчдийн төлөөллөөс оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах
  • Дээрх арга хэмжээнүүд нь хөгжлийн онцлогтой хүүхэд, залуучуудад ээлтэй хүртээмжтэй байх юм.
Нийгмийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын талаарх иргэд олон нийтийн үнэлэмжийг дээшлүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн багш суралцагч, тэдний асран хамгаалагч нарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бодит мэдээллээр хангах, Хамтын ажиллагааг сайжруулах,и Төгсөгчдийг ажлын байранд зуучлах, нийгмийн түншлэлийн  хүрээг өргөжүүлэх, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлж, нийлүүлэлтийг хангах бодлого боловсруулах элсэлтийн тоог нэмэгдүүлэх гээд ихээхэн үр дүнтэй юм.
Мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд дараах үйлчилгээгээр:
  • Цахилгааны мэргэжлийн ангиас Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн гэмтэл оношилж, засварлах, Цахилгааны холболт хийх
  • Барилгын мэргэжлийн ангиудаас Байшин барих тооцоолол гаргах үйлчилгээ / Барилгад засвар үйлчилгээ хийх тооцоолол гаргах, засал хийх шавардлага, хуурай хийц хийх/ Өрөг өрөх
  • Мужааны мэргэжлийн ангиас Модон эдлэлийг сэргээн засварлах үйлчилгээг үзүүлэх, Тооно хийх
  • Гагнуурын ангиас цахилгаан, аргон, хийн гагнуурын үйлчилгээ үзүүлэх
  • Сантехникийн ангиас Цэвэр усны шугам холбох үзүүлбэр үзүүлэх
  • Автомашины мэргэжлийн ангиас компьютер оношилгоо, Техник үйлчилгээ үзүүлэх  /Тос солих, Амортизатор солих/, Очлуур цэвэрлэх шалгах, Автомашины тэнхлэг тохиргоо
  • Үйлдвэрлэлийн механик Токарийн суурь машин дээр төмөр зоролт хийх
  • Дампын операторын семульятор дээр дадлага жолоодлого хийх
  • Оёдлын мэргэжлийн ангиас өмдний шуумаг засах, хасах, цахилгаан солих
  • Үсчин мэргэжлийн ангиас: Үс тайрах, засах, угаах, тэжээлийн тосоор массаж хийх, индүүдэх ороох үйлчилгээг  
  • Тогоочийн мэргэжлийн ангиас хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарган өдөрлөгийн хугацаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, иргэдэд сургалтын байгууллагынхаа орчин, техник тоног төхөөрөмж, дадлагын газар, чадамжийн төв нээлттэй үйлчилнэ.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, цахим сурталчилгаа эхлүүлэх, бүртгэл хийх зэрэг олон талт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.