• Гадаад хамтын ажиллагаа
  • 2024.12.20

Ервопын холбооны ХАБЭА төсөл хэрэгжүүлэх

Европын холбооны Ирасмусын төслөөр Аюулгүй ажиллагааны төслийг 3 жилийн хугацаатайгаар 320,0 сая төгрөгний санхүүжилт авч ажиллаж байна.  Эхний үйл ажиллагаа Грек улсын Патрас хотод 2 хүн уулзалт зөвлөгөөнд оролцож ирсэн.
Европын холбооны ERASMUS-ийн санхүүжилтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төслийн нээлтийн уулзалт болж байна.
Уг төсөлд Грек, Итали, Испаны Их сургуулиуд болох Universita degli_studi_di_palermo, #UNIVERSIDAD_DE_GADIZ, #DIMIOURGIKI_SKEPSI_ANAPTYXIS,
#GURU_SERVICIS_BIZ_IDIOTIKI_KEFALAIOUXIKI_ETAIREA Монгол улсын ШУТИС, МУИС-ын Ховд аймаг дахь салбар сургууль Өмнөговь Политехник Коллеж Хэнтий Политехник коллежийн сургуулиудыг ХЭМАБ чиглэлээр чадавхжуулж 3 жил хэрэгжих эхлэл тавигдаж байна.
Төслийн зорилго бол Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд аюулгүй байдал, сайн сайхны соёлыг төлөвшүүлэх явдал юм.
Эхлэлийн уулзалтыг Грекийн Патрас хотод болох бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын боловсролын ирээдүйг тодорхойлох зорилготой.
 
Тус төслийн хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн насан туршийн төв” онлайн сургалтын төвийн сургалтын эрхийг авах тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлсэн.
3L4MOHS: Монгол Улсад насан туршийн боловсрол олгох; Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төслийн консорциум багийг танилцуулж байна.
 
Тус консорциумд хоёр их сургууль, хоёр коллежоос бүрдсэн Монгол улсын дөрвөн дээд боловсролын байгууллага багтаж байна. Нийслэл Улаанбаатар хотноо байрлах ШУТИС нь төслийн Монгол талын тэргүүлэх сургууль юм. Үүний зэрэгцээ , алслагдсан бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг, туршлага багатай байгууллагуудыг төлөөлөн Ховд их сургууль, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж – ууд оролцож байна. Төслийн үйл ажиллагааг түгээx, олон нийтэд сурталчлаx ажлыг ХАБЭА-н үйл ажиллагаа зохион байгуулдаг “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ xариуцаж ажиллаx болно. Мөн, АХҮ болон ШУТИС хамтран салбартаа аудитийн үйл ажиллагаа үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.
Цахим сургалтын төвийн лабораториийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх 85,0 сая төгрөгний тендер зарлагдан ажиллаж байна