“СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-Г АШИГЛАН СУРГАЛТАД АСРАН ХАМГААЛАГЧИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
Судалгаагаар эцэг эхийн оролцоо болон хүүхдийн үзүүлж буй амжилт буюу чадамжийн хооронд эерэг холбоо хамаарал байдгийг тогтоосон байдаг. Мэдээллийн технологийн хэрэгсэл нь багш, эцэг эхэд харилцааны шинэ боломж олгож байгаа төдийгүй хичээлийн цаг, байршлаар хязгаарлагдахгүй хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна.
Иймээс анги удирдсан багшийн хувьд эцэг эхтэй хамтран ажиллахдаа мэдээлэл харилцааны боломжит сувгуудыг ашиглан, хамтын ажиллагаа, оролцоог “шинэ” шатанд гаргах боломжтой. Сургууль, анги удирдсан багшийн хувьд эцэг эхэд мэдээлэл өгөх, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар багшаас мэдээлэл авах чухал үйл ажиллагааны нэг хэлбэр эцэг эхийн хурал.
Гэвч хурлын үр өгөөж, ач холбогдол, эцэг эхийн ирц, оролцоог үнэлбэл үр дүн хангалттай биш. Тэр дундаа Мэргэжлийн боловсролын хувьд сургалтын онцлог, орон зайн хувьд эцэг эхтэй харилцах нь нэлээд хүндрэлтэй байдаг. Иймд дээрх асуудлыг технологид суурилсан байдлаар эцэг эхийн оролцоог дэмжиж хүүхдийнхээ сургалтад хэрхэн хамрагдаж буйг цахимаар цаг алдалгүй хүлээн авч, хүссэн үедээ мэдээлэл авах хялбаршуулсан аппеликейшн ашиглан мэдээлэл солилцох боломжийг судлахад оршино.
Дэлгэрэнгүйг татаж харна уу.