• Үйл явдал, арга хэмжээ
  • 2025.04.17

ГОВЬ, ЗҮҮН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ГОВЬ, ЗҮҮН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдсан илтгэлд 8 аймгийн 8 багийн 17 оролцогч илтгэл бичиж оролцлоо.
Багаараа Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Бор-Өндөр, Дорноговь, Хэнтий аймгийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нар илтгэл бичиж тавьлаа.
Үүнд:
1. Дорнод Политехник коллежийн багш Б.Уянга
"Асуудал ба үйл ажиллагаанд чиглэсэн сургалтаар суралцагчдын зөөлөн ур чадварыг нэмэгдүүлэх нь"
2. Сүхбаатар аймгийн МБС-ийн багш Х. Гэрэлмаа
"Интеграцийн ач холбогдлыг илрүүлж, интеграцийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх"
3. Өмнөговь ПТК багш Ч.Зулзага З. Цэрэндагва
"Хичээлийг интеграцлах арга зам, үр дүн"
4. Бор-Өндөр МБС-ийн багш Б. Энхчимэг
"Интеграц хичээл түүнд хийсэн шинжилгээ"
5 Дорноговь ПТК-ийн багш Б.Энхцэцэг
"Суралцахуй ба суралцах чадамж"
6. Хэнтий ПТК-ийн багш Б.Ичинхорол
"Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй"
7. Говьсүмбэр ПТК -ийн багш Д.Нямцогт
"Суралцагчдыг мэргэшлийн үндэсний шатлалын түвшинд хүргэх боломжийг интеграц хичээлээр дэмжих асуудалд"
8. Дундговь ПТК-ийн багш Ө.Дэлгэрмөрөн "Миний мэргэжил-Миний байшин” төсөлт даалгавраар дамжуулан интеграц хичээлийг хэрэгжүүлэх нь"
Илтгэлийн Шүүгчээр
✨ Үйлдвэр урлалын политехник коллежийн захирал, МУ-ын зөвлөх багш Д. Буяндэлгэр, ✨Техникийн болон мэргэжлийн боловсролын инновац судалгаа хөгжлийн төв ТББ-ын захирал, , МУ-ын зөвлөх багш Ё. Бадамхатан,
✨ Өмнөговь аймгийн Боловсролын газрын сургалт судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б. Шинэбаяр нар шүүж, хэлэлцүүлэг зөвлөмж өгч ажилласан.
Илтгэлийг 5 үндсэн шалгуурын хүрээнд 24 үзүүлэлтээр 100 оноогоор үнэлсэн. Үүнд:
1. Онол, арга зүйн үндэслэл, шинэлэг үзэл санааг тусгасан байдал-24 оноо
2. Мэдээлэл, үр дүнгийн боловсруулсан байдал-28 оноо
3. Илтгэлийг бүтэцчилсэн байдал-8 оноо
4. Хэл найруулга, техникийн шаардлага хангасан байдал-12 оноо
5. Илтгэх чадвар-28 оноо
491923362_613614078392580_5495811728863995351_n.jpg491924706_613614135059241_5102584362244500864_n.jpg491958557_613614011725920_8840828829008251055_n.jpg