Байгууллагын үйл ажиллагааг Магадлан итгэмжлүүлэх
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн журмын дагуу захирлын 2024 оны 02-р сарын 02-ны өдрийн А/13 тушаалаар политехник колежийн өөрийн үнэлгээний тайлан бичих ажлын хэсгийг томилон Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур шаардлагын дагуу төлөвлөлт гарган БМИҮЗөвлөлтэй хамтарсан гэрээг 2024 оны 07 дугаар сарын 16-нд байгуулсан
Байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх үйл явцад багш, ажилтнуудын оролцоог хангаж ажиллах зорилгоор сургуулийн захирлын тушаалаар магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд бэлтгэх дэд ажлын хэсгүүдийг шинэчлэн гаргаж , ажлын хэсэгт 72 багш, ажилтнуудыг хамруулан Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, хамтран ажиллах гэрээ, БМИҮЗ-ийн 2019 оны 05 тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан шалгуур шаардлага, болон бусад эрх зүйн бодлогын баримт бичгийг баримтлан магадлан итгэмжлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж ажиллав.
Ажлын хэсгийнхэн тайлан бичих төлөвлөгөөг шалгуур тус бүрээр гарган, ажлын хэсгүүд тогтмол хуралдаж, нийт 8 удаагийн хуралдааныг зохион байгуулан, сургуулийн үйл ажиллагааны мэдээллийг цуглуулан, SWOT шинжилгээ, анализ, дүгнэлт хийж, байгууллагын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээг хийж БМИҮЗөвлөлд тайланг илгээгээд байна. Гэрээний дагуу хөндлөнгийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сарын 23 нд хийхээр төлөвлөгдсөн.