Дотоод хяналт шинжилгээ
Сургуулийн чанарын бодлого, зорилт, чанарын гарын авлагыг 2024/03/25-ны А/42 тоот тушаалаар баталсан. .
- Энэхүү баримт бичгүүд нь сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах, дотоод хяналтыг бэхжүүлэх, боловсролын үйлчилгээний стандартыг хангах үндэс суурь болж байна.
2. Хөдөлмөрийн тухай хууль, Ахмад настны тухай хуульд нийцүүлэх үйл ажиллагаа
- Хөдөлмөрийн тухай хууль, Ахмад настны тухай хууль-д нийцсэн хуулийн үнэлгээ хийж, шаардлагатай засвар, сайжруулалтыг тодорхойлон:
- Сайжруулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллаа.
- Хөдөлмөрийн нөхцөл, ахмад ажилтнуудад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг сайжруулж, хууль зүйн шаардлагад нийцүүлсэн.
3. Дотуур байрны үйл ажиллагаанд дотоод хяналт хийх
- Дотуур байрны үйл ажиллагаанд дотоод хяналт хийж:
- Сурагчдын амьдрах орчин, аюулгүй байдал, сахилга батад үнэлгээ өгсөн.
- Илэрсэн асуудлуудыг арилгах, сурагчдын амьдрах нөхцөлийг сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
4. Албан тушаалын чиг үүргийн дагуу дотоод хяналт-шинжилгээ
- Байгууллагын албан тушаалын чиг үүрэг-т нийцүүлэн ажлын байрны дотоод хяналт-шинжилгээ хийж:
- Ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлсэн.
- Үйл ажиллагааны зохион байгуулалт, ажилтнуудын үүрэг хариуцлагыг тодорхойлж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
5. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тавигдах шаардлагын дагуу хяналт хийх
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тавигдах шаардлагын дагуу хяналт хийж:
- Хөтөлбөрийн агуулга, хэрэгжилтийн түвшинг үнэлэн, зөрчил, доголдлуудыг илрүүлсэн.
- Зөрчлүүдийг арилгах, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ
2024-2025 оны хичээлийн жилд 13 мэргэжлийн 15 бүлгийн 304 суралцагчаас ерөнхий эрдмийн 10 хичээлээр гарааны үнэлгээг авч гүйцэтгэл 29%-тай байлаа. Үүнд: Монгол хэл 37%, Үндэсний бичиг 27.9%, Математик 22.2%, Нийгмийн ухаан 39.9%, Монголын түүх 41.5%, физик 28.1%, хими 25%, англи хэл 16.1%, мэдээлэл технологи 38.2%, эрүүл мэнд 30.9% үнэлгээнд дүгнэлт хийж зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

- Багш нарын гардан хариуцах материалыг үзэх баг байгуулж 34 шалгуурын дагуу хянаж шалган зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт багш 47% нь үзүүлж зөвлөмж зөвлөгөө авсан байна.
- Сургалтын үйл явцад хяналт тавих ажлыг хуваарийн дагуу сургалтын албаны ажилтнууд өдөр бүр хийж тэмдэглэл хийж хэвшсэн.
- Шинэчилсэн индексийн хүрээнд 13 мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргасан. Багш нар сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөр боловсруулалтаа хийж байна.
- 1 дүгээр курсийн 13 мэргэжлийн 15 анги журнал, 2-р курсийн 13 мэргэжлийн 13 журнал, насанд хүрэгчдийн ангийн 7 журнал нийт 35 журналд хяналт хийж тэмдэглэл хөтөлсөн.
Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих
Үндсэн хөрөнгийн тооллого болон эргэлтийн хөрөнгийн тооллогын комиссыг жил бүр Захирлын тушаалаар томилж, тооллогыг жилд 2 удаа зохион байгуулдаг. Тооллогын гишүүдэд сургуулийн удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар ажлын чиглэл, зөвлөгөөг өгч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70,71,72,73 дугаар зүйл заалтын дагуу тооллогыг явуулж, тайланг нэгтгэн баримтжуулж, архивт хүлээлгэн өгдөг 2024 онд хагас жилээр эд хөрөнгийн тооллого хийж үндэсэн хөрөнгө хичээлийн жилийн бараа материалын худалдан авалтанд хяналт хийж сайжруулах боломжийг тодорхойлох бөгөөд 2 үл тохирол илэрсэнг хааж ажиллаа.
Захирлын 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/82 тушаалаар томилогдсон тооллогын комисс бид 05 сарын 24-наас 06-р сарын 30-ний хугацаанд эд хөрөнгийг нүд үзэж данс бүртгэлтэй нь тулган тоолоход өөрийн данс бүртгэлд нийт 7,278,794,730.95 төгрөгний үндсэн хөрөнгө 462,378,122.94 төгрөгний эргэлтийн хөрөнгө, тоологдсон болно.
Төрийн аудит, дээд шатны байгууллага, бусад хяналт шалгалтын байгууллагаас хийсэн хяналт

- Аймгийн Прокурорын газраас 2024/03/28-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил болон төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж шалгалтын дагуу зөрчил арилгуулах дугаар 03 албан даалгаврыг ирүүлсний дагуу зөрчил арилгуулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг 100% хангуулсан.
- Боловсрол шинжлэх ухааны газар улсын байцаагчийн төлөвлөгөөт хяналт 2024 оны 10 дугаар 29-30нд хийгдэж албан шаардлага 2024.11.01-ний 03-27-00/058-20 тоот ирсэний дагуу төлөвлөгөө гарган шаардлагыг бүрэн хангаж хэрэгжилтийг 100% хангуулсан.
- Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-ний өдрүүдэд Политехник коллежийн ажилчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилготой хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд суралцагчдын дунд харилцааны асуудал, эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг эсэх, өрөө танхимын хүртээмжтэй байдал зэрэгтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.