СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУД
Өмнөговь аймгийн политехник коллежийн 1-р курсийн оюутнуудыг цагдаагийн газартай хамтран “ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтад хамруулав. Оюутан сурагчдын мэдлэгийн хүрээг тэлэх, тухайн сэдвийн хүрээнд анхан шатны мэдлэгтэй болох, аливаа асуудал зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах арга, бусад холбогдох мэдээллийн ойлголтийг бий болгох зорилгоор тус сургалтыг оров. Сургалтад нийт 148 сурагчид хамрагдав.

2023-2024 оны хичээлийн жилийн шинээр элсэн орсон суралцагч нарт сургуулийн товч танилцуулга мэдээлэл, “Хувь хүний ёс зүй” сургалтыг зохион байгуулав. Нийт 1-р ангийн 140 суралцагч хамрагдсан.

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт. ХАБЭА-н ахлах ажилтан А.Ганцэцэг зохион байгуулав. Сургалтад 1-р ангийн 140 суралцагч хамрагдсан.

Улс орон даяар хэрэгжиж буй “ТА ТАТГАЛЗ” аяны хүрээнд цагдаагийн газартай хамтран сурагчдад архи согтууруулах ундааны хор уршиг, дагуулах эрсдэл, бусад мэдээ мэдээллийг хүргэлээ. Нийт 135 суралцагч оролцсон.

Өмнөговь аймгийн Залуучуудын Хөгжлийн Төв- Үе тэнгийн сургагч багш Г.Буян-Арвижих хамтран “Электрон тамхины хор нөлөө” сургалтыг МБОС-1-р ангийханд амжилттай зохион байгуулав. 120 суралцагч хамрагдсан байна.

”Чи ганцаараа биш” нөлөөллийн аяны хүрээнд Өмнөговь Политехник Коллеж-д хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд, МБОС-1-р ангийн сурагчдад “Бэлгийн хүчирхийллээс охидыг хамгаалах, уьдчилан сэргийлэх”, өсвөр үеийн охид хөвгүүдэд чиглэсэн “Амьдрах ухаан ” сургалтуудыг “Хатан мэдрэмж” НҮТББ-тай хамтран зохион байгууллаа. Нийт 91 суралцагч оролцсон.
“Бэлгийн хүчирхийллээс охидыг хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургалт

“Амьдрах ухаан” сургалт МБОС-1р анги.

Өмнөговь аймаг Улаан загалмайн хорооноос зохион байгуулж буй Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг бэхжүүлэх үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтад Өмнөговь Политехник Колежийн 15 суралцагчид хамрагдлаа.

2023-2024 оны хичээлийн жилийн 1 болон 2-р ангийн суралцагчдыг эмчийн үзлэгт 389, цусны шинжилгээ, товлолт вакцинд 158 суралцагч хамрууллаа.
Өмнөговь аймгийн ”Карьер хөгжлийн төв”-өөс хувь хүний хөгжил, мэргэжил сонголтыг чиглүүлэх багц сургалтад МБОС-1,2-р ангийн 80 суралцагчид хамрагдлаа.

Өмнөговь аймаг “Өглөөний клуб”-ээс өсвөр үеийнхний дарамт дээрэлхэлтийн эсрэг “Хууль дүрэм миний амьдралд” аяны хүрээнд сургалтад 110 сурагч хамрагдсан.
Өмнөговь аймгийн “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран суралцагч нарт “ДОХ”-той тэмцэх өдрийг тохиолдуулан халдварт, халдварт бус өвчний тухай сургалтыг зохион байгуулав. Сургалтад нийт 50 суралцагч оролцсон байна.

Сурагчдыг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагч, суралцагч нарт зориулсан хүүхэд хамгааллын болон бусад чиглэлээр мэдээ, мэдээлэл зөвлөмжийг цахимаар дамжуулан хүргэлээ.
Манай сургуулийн "Сурагчдийн Өөрөө Удирдах Зөвлөл"-өөс “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад 1-р ангийн 43 сурагч оролцлоо. Суралцагчид өөрт тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Мөн удахгүй болох Оюутнуудын эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.