
Сурагчдын дунд зохион байгуулсан үйл ажиллагаа
Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүд Аймгийн засаг даргын А/2211 дүгээр захирамжийн дагуу сургуулийн багш ажилтан, суралцагч нарыг долоо хоног бүрийн Мягмар гаригт Монгол Үндэсний хувцсаа өмсөж хэвшихийг уриаллаа.
Үсчний ангиас жил бүр зохион байгуулагддаг "Маскарад" шоу зохион байгуулагдсан. Супер азтантай, Ханхүү гүнж тодруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж 100 гаруй суралцагчид хамрагдлаа. Зохион байгуулсан Ж.Отгонпүрэв багштай Үсчний ангийн хамт олон.
Үсчний ангиас жил бүр зохион байгуулагддаг "Маскарад" шоу зохион байгуулагдсан. Супер азтантай, Ханхүү гүнж тодруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж 100 гаруй суралцагчид хамрагдлаа. Зохион байгуулсан Ж.Отгонпүрэв багштай Үсчний ангийн хамт олон.

Тус тэмцээнээр:
- Түрүү бөх Үйлдвэрийн механик 2-р анги Цолмон,
- Үзүүрлэсэн бөх Цахилгаанчин 1-р анги Шижирбат үзүүрлэлээ.



Өмнөговь аймгийн Политехник коллежийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургуулийн САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 13 , эмэгтэй 5 багийн нийт 108 суралцагч оролцсон байна.
Эрэгтэй төрөлд:
- 1-р БАРИЛГА угсралтын техникч 1-р анги
- 2-р Цахилгааны 2-р анги
- 3-р Цахилгааны 1-р анги
- 1-р Аюулгүй ажиллагааны техникч-3-р анги
- 2-р БАРИЛГА угсралтын техникч 1-р анги
- 3-р Гагнуурын 1,5 жил
- Эмэгтэй шилдэг тоглогч ХАБ-3 Отгонтуяа
- Эрэгтэй шилдэг тоглогч БЗЧ-ийн 2-р анги Сугарчулуун
- Шилдэг довтлогч Эмэгтэй Аюулгүй ажиллагааны техникч-3-р ангийн Номин
- Гагнуурын 1.5 жил Хонгорзул
- Шилдэг довтлогч эрэгтэй Цахилгааны 2-р Дарханбазар

Багш, эцэг эх, суралцагчийн хамтын ажиллагааг сайжруулах,эцэг эх асран хамгаалагчдын сурган хүмүүжүүлэх боловсролд зөвлөгөө хүргэх, тэдний дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах зорилготой өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Сөуз-ийн суралцагчид хөтөчийн үүрэг гүйцэтгэсэн. Нийт 10 мэргэжлийн ангийн 68 эцэг эх оролцсон.


Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын, хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэг сөуз-ийн суралцагчийг чадавхжуулах сургалт мэдээллийг өглөө. Сөуз-ийн 8 суралцагч оролцсон.

2023-2024 оны хичээлийн жилд элсэж орсон бүх мэргэжлийн ангиудад спорт зааланд тоглох хуваарийг гаргаж суралцагчдын бие бялдар хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтэч, эерэг уур амьсгал бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжиж ажилласан.

Суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бусдад нээлттэй өөрийгөө илэрхийлж чаддаг болох, авъяас чадвараа нээх зэрэг олон давуу талыг бий болгох зорилгоор охид хөвгүүдийн уулзалт хэлэлцүүлэг, Cover night, Crush box, сургалтуудыг зохион байгуулсан.
