БОЛОВСРОЛ ЭКСПО 2025
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтод зөвлөн туслах, дотоодын болон гадаадын их дээд сургууль, политехник коллежид хэрхэн элсэн орох, тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ болж байна.
Арга хэмжээнд хамтран оролцогч байгууллагуудад батламж гардуулж, "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд 4, 5-р ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон "Чингис хаан" цуврал номыг мөн сургуулиудад гардуулан өглөө.
Манай сургууль 2025-2026 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдэд авна. Үүнд:
Мэргэжлийн боловсрол /3 жил/
Уул уурхайн машин механизмын ашиглалт
Гагнуур
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
Механикжсан тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ
Хэвлэлийн график дизайн
Мэдээллийн техник технологи
Хоол үйлчилгээ
Барилгын бүтээц угсралт – засал
Механик
Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгссөн төгсөгчдөд дараах мэргэжлээр элсэлт авч байна. Мэргэжлийн боловсролын сургалт 1 жил
Уул уурхайн ашиглалт
Гагнуур
Эрдэс, чулуулаг боловсруулах төхөөрөмжийн ашиглалт
Техникийн боловсрол сургалт /1.5 жил болон 3 жил/
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын техникч
Барилга угсралтын техникч
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн техникч
Механикийн техникч
Уурхайн машин механизмын ашиглалт гэсэн мэргэжлээр элсэлт авах юм.
Элсэлтийн урьдчилсан бүртгэл хийгдэж байгаа бөгөөд тодруулах мэдээллийг ажлын өдөр, ажлын цагаар 89108860 дугаар утсаар авах боломжтой.