COLLEGE CUP 2024
ШУТИС-ийн Өмнөговь дахь Технологийн дээд сургууль харьяа Политехник коллеж нь нийгмийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын уялдааг бий болгох, сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчлах зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн багш ажилчдыг хамруулан 2024 оны 04 сарын 27-нд “Коллеж каф” спортын тэмцээнийг зохион байгуулахаар удирдамж, хөтөлбөр боловсруулан сургуулийн захирлаар батлуулж, холбогдох байгууллага, хамт олонд хүргүүлсэн.
Гар бөмбөгийн тэмцээнд байгууллага тус бүр баг болж оролцоно. Багууд эрэгтэй-1, эмэгтэй-1 багийн төрлөөр, баг бүр оролцооны 100.000 төгрөг, багууд өөрсдийн онцлогийг илэрхийлсэн лого, нэр, дугаар бүхий тоглолтын жигд хувцасаар ижилссэн байх, тэмцээний үеэр тамирчны ёс зүй зөрчсөн, шүүгчийг эсэргүүцэж шүүгчтэй маргалдсан тохиолдолд тухайн тамирчныг болон багийн гишүүдийг тэмцээнээс чөлөөлөх зэрэг журмаар тоглох бөгөөд тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн баг тус бүрийг шагнаж урамшуулна. Шагналын сан:
Эмэгтэй баг тамирчдаас

- 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
- 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
- 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
- Шилдэг тэгш тоглогч: эрэгтэй 1, эмэгтэй 1 шалгаруулахаар тусгаж тэмцээнд:

- Тэргүүн байранд Улсын Тэргүүний Лаборатори 1-р сургууль
- Дэд байранд Эрдмийн Гэгээ 2-р сургууль
- Гутгаар байранд Номгон сумын ЕБСургууль шалгарлаа.
- Шилдэг довтлогч Эрдмийн Гэгээ 2-р сургууль Ж.Наранхүү
- Шилдэг холбогч 5-р сургууль Ш.Адьяа
- Шилдэг хамгаалагч Номгон ЕБС Э.Мөнх-оргил нар шалгарлаа.
Эмэгтэй баг тамирчдаас
- Тэргүүн байранд Улсын Тэргүүний Лаборатори 1-р сургууль
- Дэд байранд 4-р сургууль
- Гутгаар байранд 7-р Сургууль тус тус шалгарлаа.
- Шилдэг довтлогч 1-р сургууль А.Нарантуяа
- Шилдэг холбогч 1-р сургууль Т.Ариунцэцэг
- Шилдэг хамгаалагч 7-р сургууль Х.Хандсүрэн нар шалгарлаа.
- Ийнхүү College Cup тэмцээний Аваргын цомыг
- Улсын Тэргүүний Лаборатори 1-р сургуулийн баг тамирчид аваргын цомыг өргөлөө.