• Дотоод хамтын ажиллагаа
  • 2024.12.21

Дотоодын ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагаа

Ажил олгогч, түншлэгч байгууллагын судалгаа мэдээллийг шинэчлэн гаргаж, шинээр түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Энэ хичээлийн жилийн байдлаар 158 ААН байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсан бол төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах асуудлаар 2 тал харилцан тохирцож ажиллаж байгаа илүү үр дүнтэй.
  1. Премиум ХХК
  2. Эрдэнэс тавантолгой ТӨХК
  3. Сүбэтэй майнинг сервис ХХК
  4. Моннис сервис саппорт ХХК
  5. Тавантолгой төмөр зам ХХК
  6. Энержи ресурс ХХК
  7. Доктор автомашины засвар үйлчилгээний супер маркет
  8. Mcsi ххк
  9. Бүгд Найрамдах Беларусь Улс
  10. Юнайтед мерес машинари ХХК
  11. Ихэр баян говь ХХК
  12. Өм аймгийн Инженерүүдийн холбоо
  13. Шонхор говь ХХК
  14. Өнөр говь ХХК зэрэг ААН байгууллагуудтай шинээр хамтран ажиллах төлөвлөгөө, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

                                                            Хүснэгт 3.1 Багш нарын туршлага судалсан байдал  
№     
Байгууллага  
  
Мэргэжил, чиглэл  
  
Багшийн тоо  
  
Огноо  
  1     МАК груп   Цахилгаан, гагнуур, ХММЗ, ХММО, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, механик     8 багш     2024 оны 1 сар  
2   Моннис сапорт сервис ХХК    ХММЗ   1 багш    2023 оны 9 сар  
3   Оюутолгой ХХК   Үндсэн 13 мэргэжил    46 багш    2023 оны 5, 7,8 сар  
4   Дорнод ПТК   ХАБЭА   2 багш   2022 оны 4 сар  
  
5  
  М Си Эс Интернэйшнл ХХК   Цахилгаан, гагнуур, ХММЗ, ХММО, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, Барилгын салбар     
  15 багш  
  
 2024 оны 5 сар  
  6     Барилгын коллеж   Техникийн бүх мэргэжил    Менежер, арга зүйч     2024 оны 10 сар    
   7    Монгол Солонгосын ПТК   Техникийн бүх мэргэжил   Менежер, арга зүйч   2024 оны 10 сар   
  8     Энержи ресурс ХХК   Механик, автомашины засварчин мэргэжлил     3 багш    2023 оны 5 сар  
Нийт 8 байгууллага, ААН-д 79 багш буюу нийт багш ажилчдын 109.7 хувь нь туршлага судлах, солилцоо хөтөлбөрийн хамтарсан үйл ажиллагаанд хамрагдсан байна.  

Суралцагчдын танилцах дадлага
"Эрдэнэс тавантолгой" компанитай хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн суралцагчдаа үйлдвэрлэлийн болон танилцах дадлагат гаргах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон ажлуудад хамтран ажиллаж ирсэн.
Энэ хичээлийн жилд "Эрдэс, чулуулаг боловсруулах төхөөрөмжийн ашиглалт мэргэжил"-ийн ангийг шинээр байгуулан сургалтын үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан тухайн мэргэжлийн суралцагчдаа "Танилцах дадлага"-аар Уурхайн үйлдвэрлэл, Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцуулах, инженер техникийн ажилчдаас туршлага судалж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл авах, техник технологийн шинэчлэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг үзэх, мэдлэг олж авах зорилгоор тус компанийн уурхайн бүхий үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
Монголын Алт Компанитай Өмнөговь Политехник Коллеж нь хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж буй ажлын хүрээнд ХММО-ын 1 жилийн ангийн 25 суралцагчид Үйлдвэрлэлийн дадлагат гарахаас: Түншлэгч, ажил олгогч МАК ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд эхний ээлжийн 11 суралцагч дадлагат гараад байна. Дадлагат амжилттай сайн гарч буй суралцагчдыг ажлын байранд авах болно.

Хүснэгт 3.2 Суралцагчид  мэргэжлийн байгууллагад туршлага судалсан байдал 
№   Байгууллага   Мэргэжил   Суралцагчийн тоо   Огноо  
1   Моннис сапорт сервис ХХК         ХММЗасварчин   15 суралцагч   2023 оны 9 сар  
2   Энержи ресурс ХХК   Механик, Автомашины засварчин   45 суралцагч   2023 оны 5 сар  
                      Нийт 3 мэргэжлээр 60 суралцагч хамрагдсан байна.  
Үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, сургалтын хөтөлбөрийн агууллагад шинэчлэл хийх, харилцан туршлага судлах чиглэлээр аж ахуйн нэгж, сургууль хоорондын харилцан туршлага судлахад багш нарын заах ур чадварт ахиц гарч, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага гаргах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтарч ажиллах гээд илүү далайцтайгаар хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.  
“М Си Эс интернэйшнл” ХХК манай сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний хүрээнд хийж хэрэгжүүлэх санамж бичгийг 5 чиглэлийн үйл ажиллагаанд тулгуурласан.
Үүний нэг нь: ИТА болон багш нарын харилцан туршлага солилцох юм. 2024 оны 05 сарын 07-ны өдөр Барилга, ХАБАЭ, Замын хөдөлгөөний дүрмийн багш нар Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаатай танилцаж цаашид инженер багш, дадлагажигч оюутан суралцагчдыг дадлагажуулах, чадавхжуулах, туршлага судлах, гүний уурхайн замын дүрмийг судлах, сургалтын хөтөлбөр агуулгад тухайн чиглэлийн мэргэжлийн шинэчлэл, инженерчлэлийн агуулгын хөтөлбөр боловсруулалтад ажил олгогч, сургалтын байгууллагын мэргэжлийн багш нар, ИТАжилчид хамтран ажиллах талаар санал солилцоод ирлээ. Мэргэжлийн багш нар энэ сарын 13,15-ны өдрүүдэд мөн туршлага судлах уулзалт арга хэмжээнд оролцохоор төлөвлөн ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээний санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлыг шуурхай хүртээмжтэй, ажил хэрэгч байдлаар зохион байгуулж буй “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.
Үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хамтран явуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хүснэгт: 3.3 Мэргэжлийн харилцан туршлага судалсан байдлыг сүүлийн 3 жилээр үзүүлбэл:  
Он    Туршлага судалсан чиглэл   Туршлага судалсан сургуулиуд   Хамрагдсан багшийн тоо  
 
 
 
 
 
 
2023-2024 
  
Шинэ техник технологи судлах   
Сургалтын албаны үйл ажиллагааны сайн туршлага   
Мэргэжлийн ур чадварын уралдааны процесс, үнэлгээ  
Багшлах арга зүй  
  • Монгол Солонгос Политехник Коллеж  
  • Үйлдвэр Урлалын Политехник Коллеж   
  • Техник Технологийн Политехник Коллеж   
  • Барилгын Политехник Коллеж   
  • Дундговийн Политехник Коллеж  
  • Герман Монголын Мэргэжлийн Боловсролын Байгууллага  
  • БНХАУ-Ын Цахилгаан Автомашины Үйлдвэрийн Сургалтын Төв  
  • Японы Мэргэжлийн Боловсрол Сургалтын Байгууллага  
  • Арабын Имрат Улсын МБС Азийн Ур Чадварын Уралдаан  
  • Франц Улс Дэлхийн Ур Чадварын Уралдаан  
  
  
  
  
  
 49  
Гадаадад 28  
Дотоод 21  
  
Суралцагчийн сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварыг ажил олгогчдод мэдээлэх, дадлагажуулах, төгсөгчийн сонирхолд тулгуурлан ажлын байранд зуучлах, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих замаар ажлын байраар хангах “Мэргэжлээ крашлая, Коллеж фестиваль, Коллеж каф” өдөрлөг, уулзалтыг 2021 оноос эхлэн жил бүрийн 5, 9 дүгээр сард зохион байгуулж ирсэн ба энэ ажлын хүрээнд мэргэжил сурталчлах, суралцагчдын ур чадварын уралдаан зохион байгуулах ажил олгогчдод суралцагчдаа зуучлан ажилласаны үр дүнд төгсөгчдийн ажил эрхлэлт жил ирэх тутамд нэмэгдсээр байна.