“Дэлхийн ур чадвар 2024”-ын тэмцээнд ажиглагчаар оролцлоо.
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 08 сарын 19 ны өдрийн А/236 дугаар тушаалийн дагуу миний бие 09 сарын 05 аас 09 сарын 18 хүртэл Францын Леон хотод болсон Дэлхийн ур чадвар 2024 тэмцээнд ажиглагчаар оролцож ирлээ.
Тус политехник коллежоос Гагнуурын мэргэжлийн оролцогч Б.Чухал үндэсний ялагч болж Дэлхийн ур чадвар 2024 тэмцээнд оролцлоо. Б.Чухалын тэмцээнд оролцох бэлтгэлийг хангуулж ажиллах төлөвлөгөөг сургууль дээрээ боловсруулан батлуулж ажилласан.
Гагнуурын мэргэжлийн оролцогч Б.Чухал 704 оноо авч "Medallion for excellence" Дэлхийн стандарт хангасан медаль"-н болзол хангасан. Нийт 39 улсын оролцогчдоос 700 оноо авсан 14 улсын тоонд орсон амжилт үзүүлсэн.
Гагнуурын төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс 42 эксперт багш 39 оролцлоо. Нийт 4 модуль даалгаврыг 18 цагийн хугацаанд буюу 4 өдрийн турш чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн.
Ажиглагчийн хувьд Тэмцээний нээлтийн арга хэмжээ, тэмцээний явц, тэмцээний хаалтын арга хэмжээнд бүрэн оролцлоо.
Тэмцээний явцад Улс орон бүрийн танилцуулга, Тухайн тэмцээнийг ивээн тэтгэж буй техник тоног төхөөрөмжийг нийлүүлж буй компаниудын танилцуулгыг сонирхож үзлээ.
Тэмцээнд оролцож буй Монгол улсын 7 оролцогчдын талбар дээр очиж сонирхож үйл явцыг харж байлаа. Мөн бусад мэргэжлийн уралдааны явцыг үзэж сонирхлоо.
Оролцогч хүүхэд маань хоолоо идэхгүй сэтгэл санааны хувьд бас тайван бус байсан тул Монгол хоол хийж өгч сэтгэл санааны дэмжлэг өгч байлаа. Оролцогч хүүхдэд цагийн зөрүү хоол, Медаль аваарай гэх зэрэг асуудал нь сэтгэл зүйд нь маш их нөлөөлж байсан.
Тэмцээнд оролцож ур чадварыг харуулахаас гадна маш их аар саар зүйлүүд дээр анхаарах шаардлагатай нь ажиглагдаж байлаа.
Дэлхийн ур чадварын тэмцээнээс цаашид авч хэрэгжүүлж болох саналууд:
Мэргэжлийн боловсролын хөгжил, мэргэжлийн ур чадварын хөгжлийг энэхүү тэмцээн дээрээс харж болохоор байлаа.

- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Шинэ технологийн хөгжлийг нэвтрүүлэх багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах
- Тэмцээнд оролцогч болон эксперт багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хэлний түвшинг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
- Мэргэжлийн боловсролын ур чадвар болон Дэлхийн ур чадварын тэмцээнийн нэр хүндийг олон нийтэд ойлгуулах
- Тэмцээнд оролцогч суралцагчдыг эртнээс бэлтгэх бэлтгэл ажлыг хангахад зардал, санхүүжилтийг төсөвт тусгаж ажиллах шаардлагатай байна.
- Монгол ур чадварын тэмцээнийг маркетинг, менежментэд өөрчлөлт шинэчлэлт хийх
- Монгол ур чадварын тэмцээнээр Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг танилцуулах ажлыг зохион байгуулах
- Томоохон ажил олгогч үйлдвэр аж ахуйн газруудтай хамтран ажиллах сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах
- Тухайн мэргэжлээр Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй оролцогчийн үндсэн багшийг хамт бэлтгэлд оруулж тэмцээнд хамт авч явж сэтгэл зүйн хувьд дэмжлэг болгож байхаар байлаа.
- Иймд цаашид бэлтгэлийн хугацааг хамгийн багадаа 2 жил байхад анхаарах нь зүйтэй.