• Гадаад хамтын ажиллагаа
  • 2024.12.20

Гадаадын байгууллагаас мэргэжилтэн урьж ажиллуулах

АНУ-ын элчин сайдын яамны Фулбрайт багш солилцооны хөтөлбөрөөр Англи хэлний багш Nathaneal Kavenik 1 жилийн хугацаатай  гэрээ байгуулан ирж ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын Пижон их сургуульд 5 багш туршлага судалсан бөгөөд 12 дугаар сарын 19, 20-нд Пижон  их сургуулийн Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

АНУ-Фулбрайтын Англи хэлний туслах багш хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй багш Kavenik Nathanael , Англи хэлний багш нартай хамтран "Happy thanksgiving" баярыг 1-р ангийн сурагчидтай хамтран зохион байгууллаа.
Сурагчдын дунд Талархалын баярын Ханын сонин хийж шилдэгүүдийг шалгарууллаа.