
СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Л.ЧИНГЭРЭЛ ЯПОН УЛСАД ТУРШЛАГА СУДАЛСАН НЬ
Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 22 сургууль, политехник коллеж болон ШУТИС-ийн харьяа ТДС-ийн нийт 25 сургалтын менежер, боловсролын газрын ахлах мэргэжилтэн, боловсролын улсын байцаагч, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, тусгай хэрэгцээт боловсролын 3 багш нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй Япон улсын Осака хотод 2024 оны 10 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд сургалтад хамрагдлаа. Сургалтын үйл ажиллагаа 5 өдөр зохион байгуулагдсан. Сэдвийг тоймлон бичвэл:
- Хөгжлийн бэрхшээлийн төрлүүд, ХБХ-ийг хэрхэн ойлгох вэ? Сэдвээр лекц
- Осака мужийн Намба (оюуны хөгжлийн бэрхшээтэй сургууль) сургуулийн үйл ажиллагаа болон Накацү тусгай сургууль (хөдөлгөөний бэрхшээл)-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах
- Осака хотын боловсролын газрын тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтний лекц
- Чуо-Ку тусгай сургууль (сонсголын бэрхшээлтэй хүүхэд)-ийн үйл ажиллагаа
- Осуми-Ниши бага сургуулийн үйл ажиллагаа болон Осака хотын боловсролын газар туршлага судлах, лекцэд суух





