
СУРГАЛТ-САЙН ТУРШЛАГА-НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН
Монгол улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтны Сургалт сайн туршлага, Спортын 4 төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөллөө.
Тус арга хэмжээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын 21 байгууллагын 500 гаруй багш ажилчид оролцож, сайн туршлага солилцох уулзалт, сургалт спортын тэмцээнд оролцлоо.
Тус арга хэмжээнд ШУТИС-ын Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Захирал Ч.Эрдэнэтуяагаар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй Эмэгтэй Волейбол, Эр Эм Сагсан бөмбөг, Шатар эрэгтэй, Марафон гүйлтэд эм эр төрөлд амжилттай оролцож ирлээ.