• Үйл явдал, арга хэмжээ
  • 2025.09.01

​#Үйлдвэрлэлийн_дадлагат гарахын өмнөх #ХАБЭА-н нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

#Үйлдвэрлэлийн_дадлагат гарахын өмнөх #ХАБЭА-н нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Мэргэжлийн онолын мэдлэг, ур чадвараа үйлдвэрлэл дээр дадлагажих, баталгааэуулах замаар илүү сайжруулах, мэргэжил бүрийн шинэ техник, технологи, багаж хэрэгслийг эзэмших ур чадварт суралцах, ажлын байран дээрх харилцаа хандлага, хөдөлмөрийн орчин нөхцөлд ажиллаж сургах зорилгоор Мэргэжлийн боловсролын 2 дугаар анги, техникчийн мэргэжлийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлагат гарахын өмнөх нэгдсэн сургалтыг аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, ХХҮГ-тай хамтран зохион байгууллаа.
Үйлдвэрлэлийн дадлагат гарч буй суралцагчдыг эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллахад шаардалагатай ХАБЭА-н дүрэм журмыг мөрдөх, тухайн байгууллагын дотоод журмыг чанд сахиж ажиллахын зэрэгцээ хөдөлмөрлөх явцад гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын холбогдох алба хаагчид сургалт хийлээ.
ХАБЭА-н нэгдсэн сургалтад үйлдвэрлэлийн дадлагат гарах 15 мэргэжлийн 299 суралцагч хамрагдлаа.
Хамтран ажилласан мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхилйж ажлын амжилт хүсье.