• Дотоод хамтын ажиллагаа
  • 2025.09.23

​Дотоодын цэргийн 810 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид:

Дотоодын цэргийн 810 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид:
#Баяжуулалтын_оператор
#Хүнд_машин_механизмын_оператор мэргэжлээр суралцах боллоо.
Манай сургууль тус ангитай хамтран ажиллах түншлэлийн гэрээг байгуулан энэ хичээлийн жилд хугацаат цэргийн алба хаагч залуусыг дээрх 2 мэргэжлээр элсүүлэн суралцуулах талаар удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж өнөөдөр #Хичээлийн_жилийн_нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хугацаат цэргийн албаа хаах хугацаандаа мэргэжлийн боловсрол 1 жилийн ангид суралцан мэргэжилтэй болж улмаар халагдаад стратегийн ач холбогдол бүхий ууд уурхайн орд газруудад мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байна.
Санаачилгатай, алба хаагчдаа сургаж хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.