• Дотоод хамтын ажиллагаа
  • 2024.12.20

“COLLEGE SKILLS-Ур чадварын уралдаан 2024”

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, урамшуулан дэмжих, тэдний мэдлэгийн түвшин, мэргэжлийн чадамжийг тодорхойлох зорилгоор “Collеge skills 2024” ур чадварын уралдааныг “Нийгмийн түншлэл”-ийн сарын аяны хүрээнд анх удаагаа санаачлан зохион байгуулж нээлтээ хийлээ.
 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн БШУГ-ын дарга, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн удирдлага болон манай сургуулийн Мэргэжлийн зөвлөлийнхөн, ажил олгогч, үнэлээч мэргэжлийн инженерүүд оролцож, анх удаа хамгийн олон суралцагчдыг хамруулан зохион байгуулж буй ур чадварын уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, ур чадвартай, шилдэг суралцагчдыг дэмжиж урамшуулахаа илэрхийлсэн юм.
Нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулан мэргэжлийн багш нар мэргэжил тус бүрт зөвлөгөө мэдээлэл өгч ур чадварын уралдааныг:
2-р ангийн 13 мэргэжлийн 427 суралцагчдын онол дадлагын хичээлээр сурсан мэдсэнийг нь тодорхойлох, ирээдүйд мэргэжлийн ур чадварт суралцсан төгсөгчдийг хөдөлмөрийн зээлд нэвтрүүлэхэд суурь болгон Мэргэжлийн зөвлөл, ажил олгогч, мэргэжлийн инженер техникийн ажилчдыг оролцуулан ур чадварын уралдааныг үнэлүүлж байгаагаараа онцлог байна.
Ингэснээр мэдлэг ур чадвар цогцлоосон суралцагчид маань танилцах болон үйлдвэрлэлийн дадлагат гарахдаа мэргэжлийн аж ахуй нэгж байгууллагын сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй танилцаж, онолын мэдлэгээ баталгаажуулах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх гээд алсыг харсан, олон давуу талууд бий байгаа юм.

Мөн эн үеэр Улсын олимпиадуудад амжилттай оролцсон суралцагч, дадлагажигч багш нарт "Талархал" илэрхийлж шагнаж урамшууллаа.
Мэргэжлийн ур чадвар цогцлоосон суралцагчид маань танилцах болон үйлдвэрлэлийн дадлагат гарахдаа мэргэжлийн аж ахуй нэгж байгууллагын сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй танилцаж, онолын мэдлэгээ баталгаажуулах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх гээд алсыг харсан, олон давуу талууд бий байгаа юм.
Коллеж скилсс 2024 ур чадварын уралдаанд оролцогч 13 мэргэжлийн 427 суралцагчдаас даалгаварт өгсөн хугацаа, гүйцэлийн чадварт суурилсан оноогоор байр эзлүүлж эхний 3 байрыг анги тус бүрээр гаргаж шагнаж урамшуулах юм.
  1. Тогоочийн мэргэжлийн 1-р ангийн Тусгай байр: аймгийн ХХААГ-ын шагнал Болдсайханы Баярбат
  2. Мэргэжлийн холбоодуудын шагналаар: Өмнөговь Тогоочдын Холбооын шагнал болон Хишиг ресторанд 14 хоногт 1 сая төгрөгийн цалинтай ажиллах урилга өгч байна. Цэен-Ойдовын Даваажаргал
  3. Цаглашгүй хүсэл ТББ-ын шагнал Бүрэн-Отгоны Бүрэнбаатар
  1. Тогоочийн мэргэжлийн 2-р ангийн Цэцэгбаярын Аззаяаг аймгийн ХХААГ-ын шагнал
  2. Цаглашгүй хүсэл ТББ-ын шагнал Ууганбаярын Сарнай
  3. Өмнөговь Тогоочдын Холбооын шагнал болон Хишиг ресторанд 14 хоногт 1 сая төгрөгийн цалинтай ажиллах урилгаар: Түвшинбаатарын Анужин нар шалгарч шагналаа гардан авлаа.