• Үйл явдал, арга хэмжээ
  • 2025.09.01

2025_2026_ОНЫ_ХИЧЭЭЛИЙН_ШИНЭ_ЖИЛИЙН_НЭЭЛТ

ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь түүхэндээ анх удаа 1000 гаруй суралцагчтайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна.
Энэ хичээлийн жилд Сэргээгдэх эрчим хүч, Төмөр замын замчин, Вагон үзэгч, Хүнд машин механзмын техникчийн шинэ мэргэжлүүдээр элсэлт зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Шинээр элссэн суралцагчдаас Улаанбаатар болон бусад 13 аймгаас манай сургуулийг зорин ирж суралцаж байна.
Түмний үрсийг мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг эзэмшүүлэх их үйлсэд өөрсдийн мэдлэг оюун хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй эрдэмтэн багш нар, эрхэм суралцагч, эцэг эх асран хамгаалагчид та бүхэндээ #Эрдмийн_баярын_мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Мэргэжлийн боловсролоор хөгжлийг цогцлооно.