• Үйл явдал, арга хэмжээ
  • 2025.05.07

УЛСЫН_АВАРГА_2026_ӨМНӨГОВЬ_АЙМАГТ_ЗОХИОН_БАЙГУУЛАГДАХ_БОЛЛОО.

Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг "Улсын аварга 2026" шалгаруулах уралдаан тэмцээний дараагийн буухиаг ШУТИС-ын Өмнөговь аймаг дахь ТДС-ын харьяа Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж зохион байгуулах цомыг хүлээж авлаа.
Энэхүү үйл ажиллагаагаар Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, байгалийн сайхан, Политехник коллежийн үйл ажиллагааг сурталчилан таниулах боломж бүрдэж буйд манай хамт олон талархаж хүлээн авч зохион байгуулахаар боллоо.