Тус сургууль нь нэг ээлждээ 840 хүүхдийн суудалтай хичээлийн 7 байр, 108 хүүхдийн 3 давхар дотуур байр, 60 хүний суудалтай хурлын танхим, Онолын хичээлийн 21 кабинет, дадлагын 16 газар, компьютерын 2 лаборатори, 21000 номын фондтой номын сан, 30 хүүхдийн суудалтай уншлагын танхим, 7 компьютер дотоод сүлжээнд холбогдсон цахим номын сантай, мод үржүүлгийн 20 га газар 20:8 харьцаатай 3 хүлэмж, Жолооны дром 2 га талбайтай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.