Сошиал:
  • Судалгаа шилжилгээ
  • Чанарын менежмент
  • Номын сан
  • Холбоо барих
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Бүтэц, зохион байгуулалт
    • Захиргаа, Удирдлага
    • Түүхэн замнал
    • Дүрэм журам
    • 60 жилийн ой
  • Сургалт
    • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
    • Техникийн боловсрол олгох сургалт
    • Мэргэжил олгох сургалт
    • Түр сургалт
    • Элсэлт
    • Төгсөгч
  • Суралцагч
    • Оюутны зөвлөл
    • Сургалтын орчин
    • Дотуур байр
    • Оюутны үйлчилгээ
    • Дүрэм
  • Нийгмийн түншлэл
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
    • Төсөл хөтөлбөр
  • Шилэн данс
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээ
    • Үйл явдал, арга хэмжээ
    • Зарлал мэдээлэл
    • Ажлын зар

Бидний тухай

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Түүхэн замнал
Бидний тухай
Мэндчилгээ Залуу малчны сургууль|(1963-1969) Техник мэргэжлийн сургууль|(1969 – 1991) МСҮТөв|(1991- 2014) Өмнөговь Политехник коллеж|(2014 - 2023) Сургалтын орчин Байгууллагын дүрэм дотоод журам болон холбогдох бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулалт Бүтэц зохион байгуулалт
Бидний тухай

Техник мэргэжлийн сургууль|(1969 – 1991)

Залуу малчны сургууль нь 1969 онд Сайд нарын 167-р тогтоолоор “Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн Сургууль” болон өргөжиж, Даланзадгад сумд төвлөрөн, хөдөө аж ахуйн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн.

Техник Мэргэжлийн Сургууль нь Өмнөговь аймаг болон Дундговь аймгаас сурагчид элсүүлж 5 багш, аж ахуйн 11 орон тоотой, 83 сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Тухайн үед дараах 4 мэргэжлийн ангитай байжээ. Үүнд:
  • Малчин - малын санитарч
  • Үржил суурийн хоньчин – механизаторч
  • Малчин МАА-н барилгачин
  • Өрөмдмөл худгийн моторчин - монтажчин
Техник Мэргэжлийн Сургууль болсноор сурагчид 2 жил суралцаж төгсдөг болсон байна.
Ингээд 1970-1971 оны хичээлийн жилд анхныхаа төгсөлтийг хийж малын санитарч 22, үржил суурийн хоньчин - механизаторч 23, малчин МАА-н барилгачин 10, Өрөмдмөл худгийн моторчин 23 мэргэжилтэн залуусыг төгсгөж гаргасан байна.

1971 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 161 дүгээр тогтоол гарч, тус сургуулийг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо шилжүүлэн байршуулахаар болжээ. Ийнхүү тухайн оны хичээлийн жилээс эхлэн ТМС Даланзадгад хотод төвлөрч, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудаас Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгссөн хүүхдүүдийг элсүүлж, дотуур байр болон хувцас формоор ханган сургадаг говийн бүсийн томоохон сургууль болон өргөжжээ.

Мэргэжлийн ажилчин, малчин бэлтгэн цар хүрээгээ өргөжүүлж, суралцагсдын тоо, багшлах боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн хичээлийн жилээс эхлэн жимс-тогоочийн, тэжээл бэлтгэлийн механизаторчин гэсэн мэргэжлийн хоёр анги нэмж хичээллүүлжээ.
Сургуулийн сургалт хүмүүжлийн ажил жил дараалан ахиж, багш нарын заах аргын нэгдэл байгуулагдан, өндөр мэргэжлийн багшлах боловсон хүчнээр бэхжиж, багш нарын бүтэц өөрчлөгдөн нэг ангийг онолын ба мастер багш гэсэн хоёр багш хариуцан ажиллах болжээ.

Суралцагчид дадлага хийх бааз суурь, аж ахуйтай болсноос гадна улсын хэмжээнд тухайн үедээ шилдэг тэргүүний гэгддэг байгууллага, хамт олны тэргүүн туршлагаас суралцах хөдөлгөөн өрнүүлэн ашигласнаар сургуулийн нэр хүнд суралцагсдын идэвх санаачилга улам өссөн байна.
Сургууль нь 1974 онд 204 хүүхдийн дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авч, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах болжээ.

Сургалт

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Техникийн боловсрол олгох сургалт
  • Мэргэжил олгох сургалт
  • Түр сургалт
  • Элсэлт
  • Төгсөгч

Суралцагч

  • Оюутны зөвлөл
  • Сургалтын орчин
  • Дотуур байр
  • Оюутны үйлчилгээ
  • Дүрэм

Судалгаа шилжилгээ

  • Судалгаа шинжилгээ
  • Инноваци

Чанарын менежмент

  • Байгууллагын чанарын баталгаажилт
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажилт
  • Чанарын баталгаажуулалт
  • Өөрийн үнэлгээний тайлан
  • Ахиц дэвшлийн тайлан

© Өмнөговь аймаг-Политекникийн коллеж, 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Түүхэн замнал
Зарлал мэдээлэл