Сошиал:
  • Судалгаа шилжилгээ
  • Чанарын менежмент
  • Номын сан
  • Холбоо барих
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Бүтэц, зохион байгуулалт
    • Захиргаа, Удирдлага
    • Түүхэн замнал
    • Дүрэм журам
    • 60 жилийн ой
  • Сургалт
    • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
    • Техникийн боловсрол олгох сургалт
    • Мэргэжил олгох сургалт
    • Түр сургалт
    • Элсэлт
    • Төгсөгч
  • Суралцагч
    • Оюутны зөвлөл
    • Сургалтын орчин
    • Дотуур байр
    • Оюутны үйлчилгээ
    • Дүрэм
  • Нийгмийн түншлэл
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
    • Төсөл хөтөлбөр
  • Шилэн данс
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээ
    • Үйл явдал, арга хэмжээ
    • Зарлал мэдээлэл
    • Ажлын зар

Бидний тухай

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Түүхэн замнал
Бидний тухай
Мэндчилгээ Залуу малчны сургууль|(1963-1969) Техник мэргэжлийн сургууль|(1969 – 1991) МСҮТөв|(1991- 2014) Өмнөговь Политехник коллеж|(2014 - 2023) Сургалтын орчин Байгууллагын дүрэм дотоод журам болон холбогдох бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулалт Бүтэц зохион байгуулалт
Бидний тухай

Өмнөговь Политехник коллеж|(2014 - 2023)

2014 онд Хөдөлмөрийн Яамны сайдын 2014 оны 8-р сарын 13-нь өдрийн А/176 тоот тушаалаар тус сургууль нь Политехник коллеж болон өргөжиж, 2014 оны 10-р сарын 05 өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Эрэлт, сургалт, ажлын байр Дэд хөтөлбөр боловсруулан, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан үйл ажиллагаагаа эхлэв.
Политехник коллеж нь тухайн үед нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Уул уурхай, Барилга, Үйлдвэр үйлчилгээний салбарын 11 мэргэжлээр 60 гаруй багш ажилчидтай мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг явуулж байсан бол эдүгээ 20 мэргэжлийн чиглэлээр 80 орчим багш, ажилчидтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Оюу Толгой ХХК, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол төсөл” үргэлжлэн хэрэгжиж сургалтын чанар, үр өгөөж дээшлэхэд чухал ач холбогдол өгсөөр байлаа. Сургалтын дадлагын орчин нөхцөлийг сайжруулахаар “Гагнуурын чадамжийн төв”-ийг байгуулж, багш нарыг гагнуурын ISO 9606 стандартын сургалтад хамруулан, гагнуурын мэргэжлийн сургалтыг Олон улсын сургалтын хөтөлбөрөөр явуулж, Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг олгодог болов.
Сургалтын үйл ажиллагаанд ISO 45001:2018 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны соёлыг нэвтрүүлэх, суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, сургалтын орчныг сайжруулж, аюулгүй ажиллагааны соёлыг нэвтрүүлэн ажиллажээ.
2021 онд Өмнөговь Политехник Коллежийн хөгжил цэцэглэлт, амжилт бүтээл, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн боловсролын салбарт 42 жил тасралтгүй ажилласан шилдэг удирдагч, манлайлагч эрхэм Ж.Нямсан “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” төрийн дээд шагналаар шагнагдсан бахархалт түүхэн үйл явдал болсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж байсан мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа болон өөрчлөгдөв.

Мөн бид хамтран ажиллах түншлэлийн хүрээгээ тэлж, МАК ХХК, Энержи ресурс ХХК, Тавантолгойн төмөр зам ХХК, Эрдэнэс тавантолгой ТӨХК, Моннис сервис саппорт ХХК зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж байна. Энэ нь суралцагчдад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тухайн байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж, цаашид ажлын байртай болох давуу талууд бүрдсээр байна.
 
ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харъяа ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Сургалт

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Техникийн боловсрол олгох сургалт
  • Мэргэжил олгох сургалт
  • Түр сургалт
  • Элсэлт
  • Төгсөгч

Суралцагч

  • Оюутны зөвлөл
  • Сургалтын орчин
  • Дотуур байр
  • Оюутны үйлчилгээ
  • Дүрэм

Судалгаа шилжилгээ

  • Судалгаа шинжилгээ
  • Инноваци

Чанарын менежмент

  • Байгууллагын чанарын баталгаажилт
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажилт
  • Чанарын баталгаажуулалт
  • Өөрийн үнэлгээний тайлан
  • Ахиц дэвшлийн тайлан

© Өмнөговь аймаг-Политекникийн коллеж, 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Түүхэн замнал
Зарлал мэдээлэл