Сошиал:
  • Судалгаа шилжилгээ
  • Чанарын менежмент
  • Номын сан
  • Холбоо барих
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Бүтэц, зохион байгуулалт
    • Захиргаа, Удирдлага
    • Түүхэн замнал
    • Дүрэм журам
    • 60 жилийн ой
  • Сургалт
    • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
    • Техникийн боловсрол олгох сургалт
    • Мэргэжил олгох сургалт
    • Түр сургалт
    • Элсэлт
    • Төгсөгч
  • Суралцагч
    • Оюутны зөвлөл
    • Сургалтын орчин
    • Дотуур байр
    • Оюутны үйлчилгээ
    • Дүрэм
  • Нийгмийн түншлэл
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
    • Төсөл хөтөлбөр
  • Шилэн данс
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээ
    • Үйл явдал, арга хэмжээ
    • Зарлал мэдээлэл
    • Ажлын зар

Түүхэн замнал

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Түүхэн замнал
Бидний тухай
Мэндчилгээ Залуу малчны сургууль|(1963-1969) Техник мэргэжлийн сургууль|(1969 – 1991) МСҮТөв|(1991- 2014) Өмнөговь Политехник коллеж|(2014 - 2023) Сургалтын орчин Байгууллагын дүрэм дотоод журам болон холбогдох бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулалт Бүтэц зохион байгуулалт
Бидний тухай

Залуу малчны сургууль|(1963-1969)

Монгол улсад Мэргэжлийн боловсролын систем анх бүрэлдэн тогтож байсан үе буюу 1963 онд Өмнөговь аймагт Сайд нарын зөвлөлийн 274 тоот тогтоолоор тус аймгийн Булган сум дахь Хөдөө Аж Ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцыг түшиглүүлэн “Залуу малчны сургууль” байгуулжээ.

Залуу малчны сургууль нь захиргаа аж ахуйн 5 орон тоотой, 43 сурагчтайгаар сумын бага сургуульд хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Сургуулийн анхны захирлаар Ц.Сэрж, хичээлийн эрхлэгчээр Л.Сугир, аж ахуйн эрхлэгчээр Д.Балги нар ажиллаж байв.

Тус сургууль эхний үед сумын бага сургууль дээр хичээл хүмүүжлийн ажлаа явуулж сонсогчдыг эрдэм шинжилгээний станц дээр байрлуулж байжээ. БНМАУ-ын гэгээрлийн яам тус сургуулийг авч, хичээлийн үзүүлэн таниулах материал, ор дэр зэрэг дотуур байрын шаардлагатай хэрэглэлээр тусалж, улмаар 83055 төгрөгийн төсөв олгож байсан байна.

Залуу малчны сонсогчид бүгдээрээ Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж “Залуучуудын үнэн” сонинд сургуулиараа эвлэлийн гишүүн гэсэн нийтлэлээр сайшаагдаж байв. Тэр үед Өмнөговь аймгийн аймгийн 14 сум тус бүрээс 2-4 малчид ирж элсэн, 9 сар хичээллэн сургуулиа төгсөөд сум сумдаа очиж ажилладаг байв.

Сургууль нь зоо, мал эмнэлгийн үндэс, мал аж ахуй, хадлан бэлчээр, хөдөө аж ахуйн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалт, анхан шатны тоо бүртгэл, ерөнхий эрдэм зэрэг хичээлүүдийг танхимын болон үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан суралцуулж, мэргэжилтэй малчид бэлтгэн төгсгөдөг байжээ.

Залуучууд сурахын зэрэгцээ жил бүр олон мянган тоосго цохиж, барилгын чулуун кублэх, хашаа саравч барих, түлээ түлш бэлтгэх, тариа ногоо тарих зэргээр малчдад тусалж, ажлын дадлага туршлага эзэмшиж байсан байна. Тус сумд ажиллаж амьдарч байсан Өвөр Монгол Туваанжав гэгч ногоочноор дадлага удирдуулж, тарвас тариулж байсан нь Булганы тарвасыг улсад таниулж чадсан байна. Залуу малчны сургуулийнхан өөрсдийн хүчээр жилд дунджаар 40 тонн заг түүж, 200м3 мянган барилгын чулуу кублэж, 30-аад мянган тоосго цохиж, 100м2 хашаа саравч барьж, амьдралын дадлагад суралцахын хамт малчдад тусалдаг байлаа.

1964 онд Залуу малчны сургууль анхныхаа төгсөлтийг хийж, 37 мэргэжилтэй ажилчин, малчин бэлтгэсэн түүхтэй.
1966 онд улсын төсвөөр 60 - 70 хүн хичээллэх боломжтой хичээлийн байр болон дотуур байр, хоолны газрын нэгдсэн барилгыг барьж, ашиглалтад оруулан өөрийн байртай болж байв.

Сургалт

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Техникийн боловсрол олгох сургалт
  • Мэргэжил олгох сургалт
  • Түр сургалт
  • Элсэлт
  • Төгсөгч

Суралцагч

  • Оюутны зөвлөл
  • Сургалтын орчин
  • Дотуур байр
  • Оюутны үйлчилгээ
  • Дүрэм

Судалгаа шилжилгээ

  • Судалгаа шинжилгээ
  • Инноваци

Чанарын менежмент

  • Байгууллагын чанарын баталгаажилт
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажилт
  • Чанарын баталгаажуулалт
  • Өөрийн үнэлгээний тайлан
  • Ахиц дэвшлийн тайлан

© Өмнөговь аймаг-Политекникийн коллеж, 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Түүхэн замнал
Зарлал мэдээлэл